Ц.Оюунгэрэл: Дахин гурван Батаар ирж байгаа
ССАЖЯ-аас санаачилан “Монголын үндэсний археологийн музей”-г байгуулахаар болжээ. Тус музейн барилга, байгууламжийн эскиз зургийн уралдааныг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олон нийтийн дунд зарлаж байгаа тухайгаагаа хурлын үеэр мэдэгдсэн.
6
“Монголын үндэсний археологийн музей” нь үндсэн зургаан том танхимтай байхаар төлөвлөгдсөн байна. Эхнийх нь чулуун зэвсгийн үеийг харуулсан, тухайн цаг үеийн олдворуудын байрлуулсан танхим байх аж. Хоёрдугаар танхимд хүрэл зэвсгийн үеийг илэрхийлэх ба хадны бичээс, сүг зураг, ваар сав зэрэг түүхийн олдворуудтай байна. Харин гурав, дөрөвдүгээр танхим нь төмөр зэвсгийн үе болон Уйгур, Киданы үеийнх байх юм. Зургадугаар танхим буюу хамгийн том танхимд Эзэнт гүрний үеийг харуулсан байхаар төлөвлөгдсөн юм байна.
6
Эскиз зохион уралдаанд оролцох хүмүүст дээрх төлөвлөгөөг болон барилга баригдах газрын тухай дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчид өгч байгаа аж. Уралдааны нийт шагналын сан зургаан сая төгрөгт багтана.
Үүнээс гадна ССАЖЯ энэ ондоо багтаан байгалийн түүх, угсаатны зүй болон дүрслэх урлагийн хоёр нийт дөрвөн музейн эскиз зургийн уралдаан зарлана гэлээ.
7
Энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
6

-Янз янзын газар л хадгалагдаж байна. Ховор, үнэ цэнэтэйг нь Үндэсний түүхийн музей, Эрдэнэсийн санд байрлуулдаг. Гэхдээ Үндэсний музейн сан хөмрөг дүүрч, ямар ч олдвор авах боломжгүй болсон байгаа. Агуулах, контейнер гэх мэт газар хадгалагдаж байгаа олдворууд ч бий. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнд судлагдаж дуусаад музейд өгөхөд бэлэн болсон олдворууд байна.
6
-Батаар өнөөдөр хаана байна вэ, Ленины музейд байрлуулна гэж байсан юм болсон юм бол?
-Батаар Дархан хотын музейд “өвөлжиж” байгаа. Өнөөдөр Дээд шүүхийн хуралдаанаар Ленины музейтэй холбоотой асуудлыг хэлэлцэх байх гэхдээ манайд энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байна. Энэ асуудал шийдэгдэх юм бол тус музейн барилгыг Батаарт зориулж тохижуулж бэлтгэнэ. Мөн дахин гурван Батаар ирж байгаа. Итали улсад олон жил нэг цогц үзэсгэлэн болж гарсан Батаарууд. Өнгөрсөн тавдугаар сард сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг амжилттай ажиллаж тэр гурвыг нааш нь ачуулж чадсан. Зарим нь далайд явж байгаа бол, нэг хэсэг нь ирэх замдаа Токиод үзэсгэлэн болж гарч байна. Үүнээс гадна Палентлогийн олдворын музейд зориулан Төв аймгийн Зуунмод хотын удирдлагаас газар гаргаж өгсөн. Гэхдээ одоогийн байдлаар тэр газрыг музейн барилга барихад тохиромжтой эсэхэд нь шинжилгээ хийлгэх гэж байна.
6
-Иргэдийн гар дээр байгаа олдворууд байдаг. Үүнийг музейд байрлуулах тал дээр ямар ажиллагаа явуулдаг вэ?
-Иргэдийн гар дээр байгаа ховор олдворыг төр худалдан авч, музейд байрлуулах нь хууль, журмаар зохицуулагддаг. Олдвор худалдах иргэний хүсэлтийг хүлээн авч, ССАЖЯ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулан үнэлүүлээд, төр хуулийн дагуу худалдаж авна. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа “Соёлын өвийг хамгаалах тухай хуул”-ийн шинэчилсэн найруулгад “Хосгүй үнэт олдворыг төр заавал худалдаж авна” гэсэн заалт байгаа.
6
-Хууль бусаар хил гаалиар гарсан, хулгайд алдагдсан олдворуудыг эргүүлэн олж авах дээр хэрхэн анхаарч байна?
-Өмнө нь алга болсон олдворыг “хулгайд алдагдсан” гэж бичээд л данснаас хасчихдаг байсан. Одоо ингэхээ больж “эрэн сурвалжилж байна” гэж тэмдэглээд эрж, хайж 100 жилийн дараа ч хамаагүй олж авъя гэж шийдсэн.
6
-Одоо баригдах “Монголын үндэсний археологийн музейг хаана барих гэж байна вэ?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захад баригдана. Ямар нэгэн цэцэрлэг, гол усны эхийг хамгаалахад эмжээр барилга тохиромжтой байдаг аж. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа бидэнд усны эх үүсвэрээс зайтай, эмжээр газрыг зааж өгсөн.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ