Өмгөөлөгч тактик үргэлжлэх үү
Шүүхээс 10-13 жилийн ял сонссон МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлын дагуу өнөөдөр тэдний хэргийг хэлэлцэнэ. Энэ сарын найманд болохоор зарлагдсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдоод байсан шүүх хурал ийн энэ өдөр хуралдах нь. Анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ. Харин энэ удаагийн шүүх хурал ямар шийдвэр гаргах нь хэдхэн цагийн дараа тодорхой болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ