Шүүх хурал завсарлав
"Дайны эрсдлийн сан" нэрээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд өнөөдөр өглөө 08.30 цагаас хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.
МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүнийг нийт 14 өмгөөлөгч өмгөөллийн туслалцаа үзүүлж, хурлыг Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Нямжав даргалж байгаа юм. Шүүхээс гарах шийдвэрийг бид эргэн мэдээллэх болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ