Үндэсний супер лиг 22-нд эхэлнэ
ССАЖЯ, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй Үндэсний супер лигийн тэмцээн энэ сарын 22 буюу ирэх долоо хоногийн баасан гарагт эхэлнэ.
Үндэсний супер лигт долоон баг өрсөлдөнө. Тодруулбал, “Дорнод Танан Гарьд” “SBL Хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг Ригс”, “Баянзүрх Их Өргөө Аравтууд”, “Альянс Тех Харцага”, “TLG-13”, “Говь-Алтай Монторх” гэсэн долоон баг өрсөлдөх аж.
“Спрайт” супер лигийн өнгөрсөн улирлын аварга “Монторх” баг дээд лигт дэвшин тоглох болжээ. Багуудын бүрэлдэхүүний хувьд монгол тоглогчид нь ямар нэг шилжилт хөдөлгөөн байхгүй, энэ улирлыг дуустал хуучин багуудтайгаа гэрээтэй байгаа аж. Харин багуудын легионер тамирчид тэмцээн эхлэхээс өмнө ирж бэлтгэлдээ ороод байгаа аж. Тухайлбал өнөөдрийн хуралд “TLG-13” багт Крис Лаусон ирсэн.
Лигийн тэмцээнийн эхний тоглолт энэ сарын 22-нд 18:00 цагт Спортын төв ордонд болно. Өнгөрсөн улирлын аварга “Танан Гарьд” баг лигийг нээж, “SBL Хүлгүүд”-тэй тоглоно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ