“Унаган хайр”-ын эзэнд зориулсан тоглолт болно
Дууны хаан гэгддэг Л.Дагвадоржийн гэгээн дурсгалд зориулсан “Дуу дууны сайхныг дуулаач, ТА” нэртэй тоглолт энэ сарын 27-нд UB Паласийн концертын их танхимд болох гэж байна. Тоглолтыг “Монгол гүүшийн чуулган” санаачилж, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн ивээн тэтгэлэг, дэмжлэгээр зохион байгуулж байгаа аж.
Й
Л.Дагвадорж нь “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Хүж дэлхий амгалан байг”, “Эр хүн”, “Бүүвэйл хорвоо”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Цэрэг эрийн гэргийн дуу” , “Унаган хайр”, “Саальчин бүсгүй” гэх мэт олон сайхан дууны шүлэг бичсэн билээ.
БЙ
Сонирхуулахад, “Саальчин бүсгүй” дууны төрсөн түүх их сонирхолтой. Э.Чойдог нэгэн бүжгийн ая зохиосноо дуучин Д.Банзрагчид дуулгажээ. Гэтэл тэрээр дунд нь дуутай бүжиг баймаар юм байна, надад өгчих би дуу болгоё хэмээн авсан гэнэ. Ингээд Д.Банзрагч өнөөх аяыг Л.Дагвадоржид өгч “Саальчин бүсгүй” дууны үгийг бичүүлсэн аж.
өйы
Эцэстээ Л.Дагвадоржийн бичсэн “Саальчин бүсгүй” дууг гавъяат дуучин Д.Банзрагч дуулж олны сонорт хүргэсэн. Харин дараа нь дууг бичсэн Л.Дагвадорж, дуулсан Д.Банзрагч хоёр хоёулаа батлуулахгүй дууллаа хэмээн донгодуулж байсан түүхтэй гэнэ.
ч
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ