Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв олгох талаар хэлэлцлээ

img

Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай тогтоолын төслийг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Гаалийн улсын байцаагч нь тухайн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласны дараа төрийн албанд нийт ажилласан хугацаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг нь харгалзан зэрэг дэв олгох юм. Тухайлбал тэргүүн түшмэл нь 25 ба түүнээс дээш төрийн алба хаасан байх ёстой бол туслах түшмэлийнхийг 8 ба түүнээс дээш жил гэж тусгажээ. Мөн хуралдаанаар “Татварын улсын байцаагчид олгох ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ыг баталсан байна.  Улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ыфц
2024-09-13
ббцу
2024-09-13
Articles like this really grasee the shafts of knowledge.
2011-12-30