
УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар 2012 оны төсвийг баталлаа. Урьд хожид байгаагүй их дүнтэй, сонгуулийн өмнөх төсөв баталж байгаа гэдгээрээ ялгаа, үүрэгтэй байлаа. Төсвөө 94,5 хувийн саналаар баталсны дараа спикер нэгэн сонирхолтой зар тараав.
2012 оны төсвийг баталсантай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нарын тусгай урилга байгаа шүү хэмээн чуулганы танхимд зарласан. Учир нь энэ их онцгой төсвийг батлахад хүчин чармайлт гаргаж, нэг санаа зорилготойгоор ажилласан тул талархлын зоог барих тухай байлаа.
Төрийн түшээд тусгай урилгаар Төрийн ордны хоёрдугаар давхарт гүнцэг барьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ