Б.Эрдэнэтуяа “Эрвээхий хатагтай”-д гоцлоно

Чио Чио Сан бүсгүйн эмгэнэлт хувь заяаны түүхийг өгүүлэх Ж.Пуччинийн “Чио Чио сан” дуурийг манай тайзнаа анх 1967 оны 4 сарын 17-нд тоглож байжээ. Мөн 1991 онд шинэчлэн тавьж байв. Үнэнч хайр дурлалтайгаа учирлаа хэмээн эндүүрсэн балчир охин хэвлийдээ хүүгээ тээн эр нөхөртөө хаягддаг. Эцэст нь хайртай залуу Пинкертон нь төрүүлсэн ганц хүүг нь аваад нутаг буцна гэхэд Эрвээхэй хатагтай амиа хорлон амьдралаа дуусгадаг тухай энэ дуурт өгүүлдэг.
Хоёр бүлэг, гурван үзэгдэлт уг дуурийн цомнолыг Л.Иллика, Ж.Жазока нар бичжээ. Нөгөөдөр тоглогдох “Чио Чио Сан” дуурийг Н.Туулайхүү удирдана. ДБЭТ-ын сопрано хоолойтой залуу эмэгтэй дуучдын мөрөөдлийнх дүр болох Эрвээхий хатагтайд СТА Б.Эрдэнэтуяа гоцолно. Тэрээр өмнө Итали улсын театрын тайзнаа “Чио чио сан”-ы дүрд тоглож байсан билээ. Сузукид Р.Доржхорлоо, Пинкертонд Г.Шижирболд, Шарплест гавьяат жүжигчин М.Болд нар дуулах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ