Хил зөрчигчид өвсний үндэс түүхээр ирснээ хүлээв

img

 

Их бурхантын заставын Шилийн худагийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан харуулын дарга дэд ахлагч О.Баярсүрэн ахлагчтай, байлдагч Б.Бүдрагчаа, Б.Эрдэнэжаргал, Б.Ууганбаяр, П.Насанбүүвэй, Х.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын хилийг зөрчин орж ирсэн БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулсан байна.

Саатуулагдсан иргэд нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шинэ барга зүүн хошууны Амгалан балгаст оршин суух Д.Баатар, Ж.Багана нар  юм. Тэд “эрэвгэр, жирэвгэр” өвсний үндэс түүхээр хил зөрчин орж ирснээ хүлээжээ. Эдгээр хил зөрчигчид “Суллаж явуулбал мөнгө өгье” гэсэн саналыг хилчдэд тавьсан байна. Хил зөрчигчдийг шалгасны дараа өвсний үндэс ухахаар бэлтгэсэн багаж зэвсгийн нь хамт БНХАУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.

Баттай бус эх сурвалжийн мэдээллээс үзвэл уг өвсний үндэсийг эмийн бэлдмэлийн зорилгоор ашигладаг гэх бөгөөд мансууруулах чанартай байхыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна. Хил зөрчигчдийн түүсэн үндэсийг томилогдсон ажлын хэсэг шатааж устгасан байна. Мөн хилийн зөрчлийг илрүүлж, шуурхай ажиллан саатуулсан дэд ахлагч О.Баярсүрэн, байлдагч Б.Ууганбаяр нарыг ангийн захирагчийн тушаалаар сайшаажээ.

Сүүлийн үед  “эрэвгэр, жирэвгэр” хэмээх ургамлын үндэсийг түүж, хил давуулан хөрш орны иргэдэд наймаалах сонирхол бүхий иргэдийн ихсэх хандлагатай байгаа аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
dandaa l negiigee buudlaa uuriiguu buudlaa gej baidag bolson uyd saihan medee baina. sain ch eh oronchid baina. mungund hudaldagdsan tomchuudiin derged iim humuust uguh shagnal yrunhiilugchid maani uldsen bol ugmuur yumdoo. uls tur dagaj shagnaj baihaar hiisen ajild ni shagnamaar baina
2013-11-16
mongol:
sain bna hilchdee
2013-11-16
sainuu:
uwur mongolchuud ugsun ner yum shig bn daa
2013-11-15
сур сур сэтгүүлчээ:
сэтгүүлчээ жоохон юм судалж байж бичиж бай. эрэвгэр жирэвгэр гэж ургамал бүү хэл монгол нэр байхгүй.
2013-11-15
sain bna:
iiml bh hergte harin ubsiin yaagad zarlaad bgam be
2013-11-15