Япончууд Монголын соёл, монгол бичгийг хадгалж хамгаалахад хандив өргөв

img

Япон дахь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг төрийн бус байгууллагын гишүүдийн төлөөлөл болох Ю.Окүсава, Х.Касай, К.Кикүшима, Т.Арай нар Монгол Улсын ЭСЯ-нд энэ сарын 14-ний өдөр ирж,  Монголын соёл, уламжлал, монгол бичгийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагаанд зориулж цуглуулсан хандивын  830.000 иенийг  гардуулсан байна.

Эдгээр төлөөлөгчид нь 1991 онд ”ЮНЕСКО-Азийн соёлын төв”–ийн шугамаар 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр  Монголд айлчилж, ГХЯ, Боловсролын яам, Монгол дахь ЮНЭСКО-гийн Үндэсний хороо, МУИС-д зочилж байжээ.

Элчин сайдын зүгээс тэдэнд талархал илэрхийлж, Монголын соёл, урлагийг сэргээн хөгжүүлэх талаар өрнөж буй үйл ажиллагааг танилцуулж, дээрх хандивыг монгол бичгийн уран татлагын үзэсгэлэнг Японд гаргахад зарцуулахаа мэдэгдсэн байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ