Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

img

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 градус, Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.  ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 2011 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, томоохон голуудын хөндий, сав газруудаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яаанаа ийм дулаан байхымуу. Нээрээ уур амьсгал дулаарч байгаам байнадаа. Цас мөс сайхан хайлах нь дээ гэж. Нөгөөдөр ногоо ургах нь дээ
2011-12-01