Шон унаж автобусны цонхонд зоогджээ
Өнгөрсөн тавдугаар сард Төв шуудангийн замын урд талд барьж буй барилга дээрээс төмөр унаж, том оврын автобусны дээрээс зоогдсон хэрэг гарч байсан. Тэгвэл дөнгөж сая үүнтэй төстэй хэрэг гарчээ. Тодруулбал, Хархорин захын үүдэнд байсан шон унаж Баянхошуу-МУБИС-Тэнгис чиглэлийн автобусны урд цонхонд зоогдсон байна. Энэ тухай Paparazzi+Traffic фейсбүүк хуудснаа гарчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ