Хөгжлийн хороо байгуулах боллоо

img

Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж өнгөрлөө. Энэхүү хурлаар Нутгийн зөвлөлийн дэргэд “Хөгжлийн хороо” байгуулах болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Хурлын эхэнд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хөгжлийн хороо”-ны талаархи мэдээллийг хүргэсэн юм.  “Хөгжлийн хороо” нь аймгийг цаашид хэрхэн хөгжүүлэх, хөгжлийн ямар бодлого баримтлах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх гэсэн тулгамдсан асуудлууд дээр бодлого боловсруулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн, нутгаа гэсэн чин сэтгэл бүхий иргэдийн оролцоог хэрхэн хангах тал дээр анхаарах юм. Нутгийн зөвлөлийн гишүүд энэхүү хороог байгуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр санал нэгтэй байлаа. Тэгэхдээ энэ хороонд эрдэмтдийн зөвлөл байх хэрэгтэй. Мөн орон нутгийнхаа удирдлагатай нягт хамтран ажиллаж, уул уурхайг зөв хөгжүүлэхэд илүү анхаарах нь зөв гэсэн юм. Учир нь нутгийн зөвлөлийнхөн Ховд аймгийнхаа газар шороо, байгаль экологийг ямар ч хяналтгүйгээр ухаж, төнхөхийг зөвшөөрөхгүй гэж байлаа. Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн энэ удаагийн хуралыг өргөтгөсөн байдлаар нээлттэй хийснээр зөвлөлийн гишүүд төдийгүй Ховд аймгийн хөгжлийн төлөөх төрийн болоод төрийн бус байгууллагын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа. Хөгжлийн хороо байгуулах асуудал зөвлөлийн гишүүдийн дэмжлэг авч байгуулагдлаа. Мөн хурлаас ажлын хэсэг байгуулан хорооны дүрэм, журам зэргийг боловсруулахаар боллоо. Нутгийн зөвлөл ээлжит хурлаараа Ховд аймагт байгуулагдаж байгаа Соёл амралтын хүрээлэнгийн талаар ярилцлаа. 4 орчим тэрбум төгрөгөөр баригдаж байгаа орон нутаг дахь хамгийн том энэ паркийн тоглоомууд, гүйлтийн, хөлбөмбөгийн, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайнууд ашиглалтанд ороод байгаа бөгөөд одоо зөвхөн цэцэрлэгжүүлэлт, тохижилтын ажил үлдээд байгаа юм. Энэ ажилд сум бүр идэвхитэй оролцон өөрийн сумын онцлогийг харуулсан талбайг тохижуулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene muu baga yastnuud uulzanuu baina uu xend xamaatai yum be kuduu nyyd ki ki
2011-12-06
minii hovd hugjuulchihvel ih saihan nutag shuu.zorij irsen buhniig iveeldee bagtaaj baidag
2011-12-01