Батаар Дарханд 4.8 саяыг "хийв"
Нийслэлийн төв талбайд байрлах хугацаандаа хоёр сарын дотор улсын төсөвт 120 гаруй сая төгрөг оруулсан ”Тиранозаурус Батаар” өдгөө Дархан-Уул аймагт байгаа. Улмаар өнгөрсөн сараас тус аймгийн музейд төвхнөсөн. Энэ хугацаандаа Батаарыг 6446 хүн үзэж, 4.838.500 төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Үзэсгэлэнг зорин ирж буй үзэгчдийн дийлэнх нь Дархан-Уул, Сүхбаатар, Орхон зэрэг хойд бүсийн оршин суугчид мөн гадаадын жуулчид байсан байна. Үлэг гүрвэлийн төв музейн борлуулж буй Т.Батаартай холбоотой бэлэг дурсгалын зүйлс болох “Тарбозавр” батаарын тухай үлгэр, зурж сурцгаая, ил захидал зэргээс “Тарбозавр”батаарын тухай үлгэр хамгийн их борлуулалттай байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ