Майли Саурис дэндүү сайхан биетэй

img

Дуучин Бритни Спирс дэлхийн 23 оронд “My Life is baby” хэмээх аялан тоглолтоо хийх тухайгаа “Hollywood” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр Майли Саурисийг харахаар өөрийнхөө 1990 оны дүр төрхийг санах юм гэж хэлсэн байна.

1

Энэ тухайгаа “Үнэхээр инээдэмтэй шүү. Би бас тэр үед ийм л тэнэг харагддаг байсан байхдаа. Анх “Toxic” дуугаа дуулаад л тайзан дээр гарахад минь хэвлэлүүд Мейлиг яг одоо юу гэж бичиж байгаа шиг л бичдэг байсан.  2003 онд анх удаагаа усны хувцастай гарч ирж, дуугаа дуулж байхад минь намайг яг эргүүтсэн гэж бодож байж дээ. Тэр үе гэнэт санагдчихлаа. Тэгэхдээ би Мейли Саурис-д атаархаж байна “Тэр дэндүү сайхан биетэй”.  Миний бодлоор тэрний сонин гаж үйлдлүүд нь тун удахгүй өсвөрийн дунд хүчтэй тарж, жинхэнэ утгаараа загвар болох байх. Амжилт хүсье Мейли. Чи өндөгнөөсөө гарсан дэгдээхэй шиг л хөөрхөн харагдаж байна” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ээээ:
шал тэнэг юм аа нээрээ
2013-11-17