Сумын цолтнуудын барилдаан болно

img

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит барилдааны нэг болох сумын цолтон болон залуу бөхчүүдийн 11 дүгээр сарын барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Өмнөх жилүүдэд болсон энэхүү барилдаанд тухайн ондоо хамгийн олон бөх зодоглож байжээ.  Тухайбал, 2011 онд 672, 2012 онд 640 бөх барилдаж байсан түүхтэй.

Харин маргааш буюу ням гарагт аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн арваннэгдүгээр сарын барилдаан болох аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ