Шүүхийн эрх мэдлийн шинэчлэл хэлэлцүүлэг болов

img

“Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” уриан дор улсын хэмжээнд өрнүүлж байгаа эрх зүйн соёлын аяны хүрээнд аймгийн шүүхээс санаачилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл прокурорын газар, цагдаагийн хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэ арга хэмжээнд “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Шүүхийн үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийг шинэчлэх талаар гаргасан зарим баримт бичиг, тухайлбал, шүүхийн мониторингийн үзэл баримтлал, “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл”, “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” уриан дор эрх зүйн соёлын аяныг нийт шүүхийн дунд зохион байгуулах хөтөлбөр”, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ололтыг шүүхэд нэвтрүүлэх үндсэн чиглэл, түүнчлэн шүүхийн шүүгч, ажилтнуудын шударга ёсны тунхагийн талаар товч мэдээлж санал бодлоо солилцжээ. Тэдгээр баримт бичгийн дагуу шүүх эрх мэдлийг хэрхэн шинэчлэх чиглэл баримталж байгааг тодотгож хамгийн гол нь тэрхүү шинэчлэлд иргэдийн оролцоо ямар байх вэ гэдгийг хөндөн ярилцаж олон нийтийн санал бодол сонссон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kk
2011-12-01
Àëü àéìàãò õýçýý áîëñîí þì áîë äîî
2011-12-01