Европын Холбооны кино өдөрлөг болно
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг маргааш эхэлж 21-нийг хүртэл үргэлжилнэ. Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” кино театр болон Глоб интернэшл төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад Элчин сайдын яамтай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр, урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн Евродын холбооны Литв, Чех, Герман, Унгар, Грек, Люксембург, Франц, Эстони, Австри, Польш, Дани зэрэг 11 улсын уянгын, инээдмийн, баримтат зэрэг олон төрөл жанрын кино сонгон үзэгчдэд толилуулна.
Эдгээр өдөр гарах бүх киног “Блакбокс” кино театрт үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Үзвэрийн Хуваарь2013.11.17 Ням Гариг
17:00 - УБ Лам (Латв)зевхвн урилгаар 19:30 - Иргэн Хавел (Чех)
22:00 - Чаддаг юм бол гүй (Герман)
2013.11.18 Даваа Гариг
18:00 - Сүүлийн Аялгуу (Унгар)
20:30 - Хөтөч (Грек)
2013.11.19 Мягмар Гариг
18:00 - Үл харагдах орчин (Люксембург) 20:30 - Чи бас би (Франц)
22:30 - Мөөг түүсэн нь (Эстон)
2013.11.20 Лхагва Гариг
18:00 - Хэнриетэ эдлэн (Австри)
20:30 - Төсөөлөл (Польш)
22:30 - Хайр ба уур хилэн (Дани)
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ