Дуучин Д.Болд 35 нас хүрлээ
Хөвгүүдийн анхны дөрвөл “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 1995 оны 6-р дугаар сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ Д.Болд, Г.Мэнд-Амар нартай хамтлагаа үүсгэн байгуулсан.
Урлагийн гэр бүлээс гаралтай түүний өвөөг АЖ, Төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян гэдгийг бид сайн мэддэг. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.
Хайрын хүч (2005), 440 герц (2006), Амьдралын гол дүр (2008), Only one (2008), Би чамд хайртай (2009), Bold in central stadium (2009), Монгол Поп (2011), “My duet” цомгуудтай. Д.Болд дуулахаас гадна жүжиглэх авьяастай гэдгээ “Би чамд хайртай-2” киноны гол дүрд тоглож харуулсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ