Баялгаа хадгалах уу, баяжуулж үйлдвэрлэх үү
“Ажлын байрны нэг ч осолгүй” Энэ бол “Арева Монгол” группын уриа. Ажлын байрны аюулгүй ажиллагааг хангах нь ажил олгогч бүрийн үүрэг. Ялангуяа энэ нь уул уурхайн компаниудад нэн тэргүүнд тавигддаг. Ураны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Францын “Арева” групп Монголд хайгуулын үйл ажиллагаа явуулаад 15 жил болжээ. Францын Засгийн газрын 90 хувийн оролцоотой энэ групп өөрийн охин компани болох “Коже говь”-оор дамжуулж үйл ажиллагаагаа явуулдаг. Эдүгээ тус компани Дорноговь аймгийн Дулаан-Уул, Зүүвч-Овоогийн ордоос 63 мянган тонн ураны нөөц илрүүлж, Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд аравдугаарт ороод байна. Зөвхөн Зүүвч-Овоогийн ордоос гэхэд 57 мянган тонн ураны нөөц тогтоогдоод байгаа. Цаашдаа ч энэ нөөц нэмэгдэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
6
Харин ураны нөөцийг тус компанийн хайгуул хийж тогтоосны дараагаар иргэний нийгмийнхний эсэргүүцэлтэй тулж, үйл ажиллагаагаа хэсэг зуур зогсоолгосон. Ер нь иргэдийн дунд “ураныг ашиглавал бид бүгдээрээ хордоно, тус аймгийн харьяат Норсүрэн гуайн мал эхнээсээ хордсон. Хайгуулын явцад хордож байгаа юм чинь олборлолт явагдвал хүн малгүй хордож, сүйрэх вий” гэсэн айдас, эргэлзээ бий болсон. Үүнтэй зэрэгцээд саяхан манай улсад Францын Гадаад хэргийн сайд айлчлахдаа “МОН-АТОМ”, “АРЕВА” компанийн хооронд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. “АРЕВА” нь манай улс дахь уул уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр “АРЕВА Майнс” хамтарсан компанийг байгуулахаар талууд гэрээнд гарын үсэг зурсан юм.
6Ингэснээр “АРЕВА” 66 хувийг, “МОН-АТОМ” 34 хувийг эзэмших юм байна. Түүнчлэн энэ төсөлд “Мицубиши” компани оролцож байгаа юм. Ингэхээ тун удахгүй олборлолтын ажиллагаа эхэлнэ.Тиймээс ураны талаарх бидний ойлголт, газар дээрх байдал хоёр хэр дүйж байгааг сонирхож, тус компанийн үйл ажиллагааг сурвалжлахаар өнгөрөгч лхагва гаригт Дорноговийг зорилоо. Дулаан-Уулын ордод очиход хаалган дээрээ “Коже говь компани 68 өдөр осол гэмтэлгүй ажиллав” гэсэн кэмп угтав. Энд тус компанийн ажилчид байрладаг байна. “Коже говь” компани Дорноговийн Дулаан-Уул, Сүхбаатар аймгийн Дарьгангад хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн 120-оос гадна гэрээт ажилчдын тоог нэмбэл нийт 500 гаруй ажиллагсадтай гэнэ.
6
Эрик Жак: Олборлолт явуулсны дараа геологийн бүтэц хэвээр үлдэнэ
6
Технологийн туршилт явуулахын тулд явуулахын тулд Өмнөтийн талбайдаа хоёр торлолоос бүрдэх цооногийн талбай байгуулжээ. Торлолт тус бүр нь зургаан өнцөг бүхий хэлбэртэй бөгөөд тус бүрт үйлдвэрлэлийн цооног байгуулсан байна. Технологийн туршилт хийгдсэн эрдэсжилт нь 10 метрийн зузаантай аж. Тус компанийн ахлах геологич Эрик Жак геологийн үйл ажиллагааны талаар тайлбарлав. Тэрбээр “Уран бол байгалийн ховор элемент биш. Байгальд энд тэндгүй оршиж байдаг. Алт, мөнгөнөөс ч их. Ялангуяа усанд их хэмжээгээр оршдог. Хятадын шар мөрөнд 7,5 ppb, далайн усад дөрвөн тэрбум уран агуулагдаж байдаг. Хүний биед бол 2 ppb уран оршдог. Боржин, галт уулын чулуулагт уран хамгийн их буюу 10 ppb агуулагддаг байна. Байгаль дээрх уран нь хүчилтөрөгчтэй нэгдсэн нэгдлүүд” хэмээв. Манай орны тухайд нутгийн зүүн өмнөд хэсгээр ураны олдоц их гэнэ. Байгалийн онцлогоосоо шалтгаалан олон органик орд үүсгэсэн байдаг аж.
6
Зүүвч-Овоогийн орд нь Дулаан-Уулын талбайгаас 30 км-ийн зайд байрладаг. Ураны агууламжаараа манайх бага, харин хэмжээгээрээ их орд гэнэ. Зүүвч-Овоогийн ордын ураны агууламж 0.02 хувьтай бол Казахстанынх үүнээс дөрвөн дахин их агууламжтай аж. Урьдчилсан үнэлгээний ажил ерөнхийдөө хийгдсэн. Ирэх онд ТЭЗҮ-ийг боловсруулахаар ажиллаж байгаа аж. Цаашлаад 2019 он гэхэд олборлолтоо эхлэх зорилттоой ажиллаж байгаа юм байна. Зүүвч-Овоогийн ордын өргөн нь 3.5 км, урт нь 7.5 км бөгөөд 120-240 метрийн гүнд байрлажээ. Уг ордын эрдэсжилт 40 метрийн зузаантай, их ховор орд юм. Одоогоор энэ талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2015 онд хайгуулын эрх нь дуусгавар болох юм байна. Ураныг газар доор уусгах буюу гидрогеологийн аргаар олборлолт явагдах аж.
6
Газрын гүнд байрлах технологи байгаль хор нөлөө хамгийн бага, үйл ажиллагааг нь өдөр бүр хянан удирддаг байна. Элсэн чулууны давхрагад хуримтлагдсан ураны ордыг цооногоор дамжуулан урсган соруулж авдаг аж. Уран нь ямар нэг байгалийн элемент нэвчихгүй шавран давхрагын дунд оршиж байдаг байна. Тухайн ураны элементийг авсны дараагаар дээрх шавран давхрагад ямар нэг өөрчлөлт явагдах уу гэсэн асуултад ахлах геологич Эрик Жак “Шавран давхрагад ямар ч өөрчлөлт орохгүй. Харин ч эсрэгээрээ хатуулаг нь нэмэгдэж байсан. Олборлолт явуулсны дараа геологийн бүтэц хэвээр үлдэнэ” гэсэн юм.
6
Уранаас гаргаж авсан усыг хаягдлын цөөрөмд байрлуулдаг байна. Манайд ч мөн адил туршилт хийсэн усыг гарган авч тусгай зориулалтын бассейнд байрлуулжээ. Энэ бассейн дахь усыг хэрхэхийг үйлдвэржилтийн шатанд төрөөс шийдэх гэнэ. Учир нь манайд энэ талын хууль эрх зүйн орчин бүрдээгүй аж. Хаягдал усыг бассейнд хадгалах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж байлаа.
6
Марк Дистанган: Уусмал гадагш нь алдаагүй
6
Цацраг идэвх бодисын байгальд нөлөөлөх нөлөөллийн талаар Технологийн эксперт Марк Дистанганаас тодруулсан юм. Тэрбээр бидэнд уран олборлох туршилтийн үйл явцыг танилцуулав. Эксперт Марк Дистанган “Ураны агууламж багатай ч их хэмжээний ураныг агуулсан. Бид нийтдээ 1000 гаруй тонныг өрөмдөж, хайгуул хийсний үр дүнд дэлхийн томоохон ордыг илрүүлээд байна. Геологи, уул уурхайн төслийнхөө хувьд Зүүвч-Овоогийн орд нэлээд тод хуудас болж тэмдэглэгдэхээр гэж болно. Уул уурхайн төсөл 10-12 жил үргэлжилж боловсруулалтынхаа төвшинд хүрдэг. Гэтэл бид эхний илэрцүүдээ 2007 онд илрүүлснээс хойш 4-5 жилийн дотор хөдөлмөр шаардсан хайгуул, судалгааны ажлаа хийгээд үйлдвэрлэлийн төслөө боловсруулж байна. Байгаль дээрх уран цацраг идэвх маш бага байдаг. Зүүвч-Овоогийн ураны хувьд агуулга багатайн хэрээр цацраг идэвхийн нөлөөлөл нь бага, байгалийн дунджаас хэтрэхгүй хэмжээнд байдаг. Ураны олборлолтын гол нөхцөл болсон гидрогеологийг судлах нь бидний ажил. Уран устай хамт ууссан байдалтай оршиж байдаг. Зөвхөн уран байрлаж байгаа усыг биш бусад нөхцөл байдал, байгалийн шинэ чанарыг хянаснаар олборлолтын үйл ажиллагаа хэвийн, орчиндоо хоргүй явагдах нөхцөл бүрдэнэ. Энэ бүх үйл ажиллагааг Монгол Улсын төрийн байгууллага, тэр дундаа Цөмийн энергийн газар байнга хянаж ажилладаг. Туршилтын ажлын гол нь газар доор уусган олборлох ажлыг судалсан. Өнөөдрийн байдлаар уусмал алдагдах аюул байхгүй. Учир нь энэ бол туршилтаар олборлосон уран. Шар нунтаг болох боломжгүй. Үйлдвэрлэлийн уусгалт хийж байгаа тохиолдолд 200-400 метрийн эргэн тойронд торолт хийдэг. Гадагш нь уусмалыг ямар нэг байдлаар алдаагүй. Уранаас гаргасан усыг ундад хэрэглэж болохгүй” гэлээ. Цацрагийн шинжилгээг долоо хоногт нэг удаа хийдэг байна. Байгалийн хэмжээнд гэдэг нь 0.20 хувьтай байдаг аж. Энэ хэмжээнээс илүү гарвал гаднын нөлөөлөлтэй гэж үздэг байна. Тусгай багажаар энэ хэмжилтийг хийдэг байна.
6
Манай сурвалжлах хэсэг Дулаан-Уулын талбайд туслан гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энд “Ордгео” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж. Улаан байх тусмаа эрдэсжилт нь их, шар, цагаан байвал эрдэсжилт илрээгүй гэсэн үг гэнэ. Энэ жил тус компани 12 дугаар сарын 15 хүртэл ажиллаж, өрөмдлөг явуулах юм байна. “Ордгео” компани нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Нийт 300 гаруй ажиллагсадтайгаас энэ ордод 100 гаруй хүн ажиллаж байгаа гэнэ. Ураны өрөмдлөг нь газрын тосны хувьд гүн нь бага байдаг байна.
6
“Арева” групп нь 2006 оноос хойш иргэдийг малжуулах, эмнэлгийн тоног төхөөрөмж , оюутны тэтгэлэг зэргээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн үр дүнгээ өгсөн байна. Тус компани нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 70 хувь нь Дорноговь аймагт ноогджээ. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр “Заг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хоёр га газарт 5000 ширхэг заг бүхий талбайг байгуулсан байна.
6
Мянгат малчин Норсүрэнд худаг бэлэглэжээ
6
Дулаан-Уулын талбай “Коже говь”-ийн ажилчдын байр, газар дор уусган олборлох туршилт хийгддэг Өмнөтийн талбай, өрмийн цоонгууд гэсэн гурван хэсгээс бүрднэ. Энэ гурван хэсэг хоорондоо хэд хэдэн км-ийн зайтай байрлана. Харин ойр хавьд хүн мал амьдардаг хийгээд бэлчээрлэдэг шинж ер үгүй. Энэ хавьд хүмүүс нутагладаггүй юм уу хэмээн хажууд суусан мэргэжилтнээс тодруулахад “Тийм ээ, манай ойр хавьд айл амьтан байхгүй” хэмээн хариуллаа. Мал нь цацрагт хордож үхсэн гэх Норсүрэн гуайнхтай холбоотой байдаг уу гэвэл “Шинжилгээгээр Норсүрэн гуайн мал цацраг идэвхтээс болж хордоогүй нь тогтоогдсон. Гэхдээ бид сумдад хандивлаж байгаа худгаасаа Норсүрэн гуайнд хувьд нь нэгийг өгөхөөр болсон. Харин Норсүрэн гуай мянгат малчин болохоор нэг худаг хүрэлцэхгүй, хоёрыг авна гэсэн байна лээ” хэмээн хуучлав.
6Нутгийн иргэдээс ураны хайгуулын үйл ажиллагаа ямар сөрөг нөлөөлөлтэй байгаа талаар саналыг нь сонсохыг зорьсон юм. Иргэдийн дийлэнх нь “Олон жижиг компани орж ирэн, энд тэндгүй техник, тоног төхөөрөмжөө босгож, байгаль сүйтгэж байхаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том компанийг хөрөнгө оруулагчаар татаж, олборлолт явуулах хэрэгтэй. Төр, засгаас байгалийн нөхөн сэргээлтэд хяналт тавихаас гадна орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулмаар байна” хэмээж байлаа.
7
Ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Арева Монгол” компанийн үйл ажиллагааг сурвалжлахад дээрх дүр зураг анзаарагдаж байна. Ямартай ч тус компани өнгөрсөн жилүүдэд хийсэн хайгуулын үр дүнгээрээ ураны нөөцөөрөө Монгол Улсыг дэлхийд 10 дугаарт байгааг батлан зарлалаа. Төр, засгаас хууль эрх зүй орчинг бүрдүүлж, аль аль талдаа эрх ашигт нийцсэн гэрээ конвенцио байгуулчихвал олборолтын ажил хэдэн жилийн дараагаас эхлэх нь. Бид цаашдаа энэ нөөцөө хав даран суугаад байх уу, олон улсын жишгийг даган хөрөнгө оруулалтаа татан, олборлолтоо явуулах уу. Хамтраад хэлэлцэх л үлдэж дээ.
Өрөмдлөгийн ажил явагдаж байгаа нь "Коже говь"-ийн туслан гүйцэтгэж "Ордгео ХХК"
Өрөмдлөгийн ажил явагдаж байна
Ураны дээж хадгалах лаборатори
Цацрагийг шалгах багаж. Цацрагийн хэмжээ 0.25 хүрвэл сөрөг нөлөөтэй, 0.10 байгаа нь хэвийн хэмжээ юм долоо хоногт тогтмол нэг удаа цацрагийн идэвхжлийг шалгадаг гэнэ.
Уран олборлох туршилтийн талбай
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ