Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болно
Манай улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болох нь. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар АТГ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил эхэлж байна.
7
Орон даяар зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт шийдвэр гаргагчид, судлаач, төрийн байгууллагын ажилтан, иргэний нийгмийнхэн, болон хувийн хэвшил, иргэд өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцах бүрэн боломжтой аж. Хэлэлцүүлэг энэ сарын 18-25-ныг дуустал аймаг дүүргийн төрийн албан хаагчдын саналыг авна. Саналаа өгөхийг хүссэн хүн “Иргэний танхим”-даа очиж өгч болно.
6
Дэлхийн 107 орныг хамруулан төрийн албаны авилгыг судлахад манай улс 105 дугаар байрт жагсаж, Төрийн өндөр албан тушаалтны авилга нэмэгдэх хандлагатай байна гэсэн дүгнэлт гарчээ. Манай улсад 2006 оноос өнгөрөгч оныг хүртэл судалгаа хийжээ. Судалгааны дүнг зургаан жилийн турш газрын алба тэргүүлсээр байгаа ба сүүлийн жилүүдэд уул уурхай хоёрдугаарт жагсах болсон байна. Эдгээрийн дараагаар Шүүх, цагдаа, мэргэжлийн хяналт болон улс төрийн нам, гааль зэрэг байгууллага авилга авдаг үзүүлэлтээрээ шил даран бичигдсэн байдаг аж.
6
Энэхүү судалгаан дээр үндэслэн Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тогтооход дундаж үнэлгээ нь 46 хувьтай байжээ. “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөртэй болсноор УИХ, ЗГ-аас эхлэн дээд түвшний авилгыг бууруулж, бүрэн шалгаж, шийдвэрлэдэг болно. АТГ болон бусад ТББ-уудын авилгын асуудалтай холбоотой хэрэг зөрчлийг бүрэн шалгаж ажиллах боломжийг бүрдүүлэх, авилгаас татгалзах сэтгэлгээг нийгэмд бий болгож чадна гэж төсөл боловсруулагчид үзэж байгаа юм байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ