“Хар хархан харц”-ыг нэг сая хүн үзжээ
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан гэргий Г.Эрдэнэчимэгтэйгээ хамтран дуулсан “Хар хархан харц” хэмээх уран бүтээл "You tube" сайтанд байршсан монгол дуунуудаас хамгийн богино хугацаанд нэг сая үзэгч, сонсогчдын хүртээл болсон дуугаар тодорсон байна.
Энэхүү дууг гарснаасаа хойш FM, радиогийн долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж, хүмүүсийн аялах дуртай уран бүтээлийн нэг болоод байгаа билээ.
“Хар хархан харц” дууны үгийг Өвөр монголын радио телевизийн найруулагч хөтлөгч Н.Насанжаргал бичиж, аяыг Ц.Улаантуг “Морин хуур-2010” наадмын тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал нар хамтран бүтээжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ