Их суудлын хуралдаан болно

img

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн  хуулийн цэцийн өнгөрсөн сарын есний өдрийн гуравдугаар дүгнэлтийг УИХ  хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 10 дугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тогтоол гаргасан билээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн  хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 9.30 цагаас нээлттэй хийхээр шийдвэрлэв. Цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэнэ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yagaantsetseg:
bolj dee huuliin hiidel olj haran hunii erhiig hangah neg chuhal alhmiig olson ni
2013-11-21