“Салхиар дуулагч” өнөөдөр эхэлнэ
![6115c7cc75ddac8big881030342013-10-16-08-56[www.urlag.mn]2389508612013-11-11-09-21[www.urlag.mn]](http://static.shuud.mn/uploads/2013/11/6115c7cc75ddac8big881030342013-10-16-08-56www.urlag_.mn2389508612013-11-11-09-21www.urlag_.mn_.jpg)
Тус уралдаанд зургаан улсын 100 гаруй хөөмийч оролцохоор бүртгүүлжээ. Уралдааны шалгаруулалт өнөөдөр, маргааш хоёр Улсын филармоний их танхимд болох бол 21-нд тус танхимд “Хөөмэйн өнөөгийн байдал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна.
Харин 22-нд Соёлын төв өргөөнд гала тоглолт зохион байгуулах аж. Хөөмий нь ЮНЕСКО-д манай улсаас гаралтай гэж бүртгэгдсэн. Тэр ч утгаараа бид дэлхий дахинаа энэ түүх соёлоо сурталчилах үүрэгтэй. Гэхдээ зөвхөн өөрсдөө хөгжүүлээд, сурталчилаад явах биш, хөөмэйн урлаг тархсан улстай хамтрах нь илүү үр дүнтэй гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа юм.
Энэхүү уралдааныг ССАЖЯ дэмжиж ажиллаж байгаа ба түүгээр дамжуулан нэг сарын өмнө монгол туургатан улсуудад хэлж мэдэгдсэн байна. Шагналын сан нь 18 сая төгрөг. Монгол дархны ур шингэсэн цом, медаль хийлгэсэн ба тэргүүн байрыг 5000 ам.доллар дагалдах бол гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байрын эздийг тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнахаар болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ