Фүкүшимагийн ослоос Японы аюулгүй байдлын байгууллагуудын олж авсан туршлагын талаар хэлэлцжээ
Европын аюулгүй байдлын олон байгууллагыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг “ЕвроСейф нийгэмлэг нь Европын орнуудын цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтын байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах зорилготой ажилладаг. Тус нийгэмлэг жил бүр “Евросэйф” хурлыг зохион байгуулдаг бөгөөд энэ оны уулзалтаа Парист зохион байгууллаа. Хурлаар “Фүкүшима ЦЦС-д гарсан ослоос үүдэн аюулгүй байдлын шинэ арга хэмжээ авч байгаа талаар Францын цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн Ерөнхий захирал Жак Репуссар илтгэл тавьсан байна. Мөн Японы Цөмийн аюулгүй байдлын газраас “Фүкүшима ЦЦС дахь ослын тухай тайлан: Японы аюулгүй байдлын байгууллагуудын олж авсан туршлага”, Финляндын хяналтын байгууллага-STUK-аас “Онцгой болон нийлмэл аюулын үе дэх аюулгүй байдлын аргачлал”, ОУАЭА-аас “2011 он болон түүнээс хойшхи стресс тестийн тодорхойлолт ба хэрэгжүүлэлт”, Алмараз ЦЦС менежер Бернальдо де Кирос “Аюулгүй байдлын шинэ шаардлага болон түүнийг удаан хугацаагаар хэрэгжүүлэх бодлого”, , ETSON-ы Франк-Питр Вайсс “Осолд бэлэн байх асуудалд техникээр дэмжих байгууллагын (Техникээр дэмжих байгууллага-TSO) сүлжээг бий болгох” зэрэг илтгэлүүдийг тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ