Манай бодибилдингийн тамирчид ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ
Унгарын нийслэл Будаорс хотноо энэ сарын 15-17-ны өдрүүдэд дэлхийн тав дахь удаагийн бодибилдинг, бие бялдарын аварга шалгаруулах тэмцээн боллоо.Уг тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцсон юм. Тэмцээнээс эмэгтэйчүүдийн модель ахлах /165 см-с дээш/ ангилалд өрсөлдөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдын бодибилдингийн ахлах 70 кг хүртэлх жинд өрсөлдсөн Г.Дорж, 85 кг хүртэлх жингийн ангилалд өрсөлдсөн Д.Бат-Эрдэнэ нар шилдэг тавд шалгарсан байна.

Баруун гар талаас хоёр дахь нь Б.Оюунгэрэл
Баруун гар талаас нэг дэх хүн Г.Дорж
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ