“Тусгаар тогтнол” яруу найргийн наадам болно

img

Улс  тунхагласны  баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл хамтран яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ. “Тусгаар Тогтнол” нэртэй тус яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох аж.

Энэхүү наадмыг Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх  эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиа үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, түүх соёлоороо бахархах үзлийг  хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа гэнэ.

 

Тус наадамд оролцох яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-ний 18.00 цаг хүртэл Тусгаар Тогтнолын Ордны 201 тоотод  авчирч өгөх, эсвэл sg@namzh.mn хаягаар хүлээн авах юм байна. Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 20 яруу найрагчийг хоёр үе шаттайгаар өрсөлдүүлэх бөгөөд тэргүүн байрын эзэн 1 сая төгрөгийн эзэн болох аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hongoroo:
sumt munhbatiin eeljit sumni ergelt
2013-11-21
1245789:
одоо ман-ын енбд нь "казиночин" найрагч болсон гэсэн шоугаа эхэлж байх шив дээ зайлуул.
2013-11-20
huh mongol:
neg ih tusgaar togtnol yarisan humuus...unen heregtee suuliin arvan heden jil mongol ulsyn tusgaar togtnolyg hamgiin ih sulruulsan ulsuud shuu dee!!! hudlaa humuus!!
2013-11-20
zochin:
nairagch gensekiin eeljit teneglel,,,,,,,,,,,,,,,,,,
2013-11-20