Манай сайтын редакцд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ингээд уншигчдаас ирсэн асуултыг танаас асууж эхлэе.
Таныг уг нь гайгүй шударга хүн гэж бодож байлаа. Яагаад луйварчидтай нийлчих вэ?
-Иргэдийн дуу хоолой болж явлаа. Одоо хэвээрээ байгаа. Гол механизм бодлого гаргадаг нь хоёр нам л байгаа.
Тиймээс процесс дунд нь орж ажиллах хэрэг гарсан. Бидний 5-6 жилийн өмнө тавьж байсан асуудал автобусны үнэ нэмэхгүй байх, уул уурхай салбар иргэдийн өмнө нээлттэй болсон.
Өнөөдөр иргэд газрын хэвлийн баялагтаа эзэн сууж эхэллээ. Энэ хоёр том намын мөрийн хөтөлбөрт орсон учир процесс дунд нь орж хийлцэх хэрэгтэй байна. Монголын 2,7 сая иргэн "Хөдөлгөөнчин" байгаасай гэж бодож байна.
Ингэж чадвал биеэ даасан чадварлаг иргэд болно. Иргэд өөрсдийнхөө болохгүй байгаа асуудлаа хэсэг хүмүүст өгчихөөд ард нь зүгээр сууж байх санаатай. Өөрсдийнхөө зовлонг өөрсдөө шийдэж чаддаг байх ёстой.
-МАН-ын Бага хурлын гишүүн боллоо. Намын харъяалалд явах ямар байна вэ?
-Намын гишүүн болоод 20 хонож байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх юм. Бага хурлын гишүүн боллоо. Хаалгаа хаачихаад бидний шүүмжилдэг зүйлийг нэлээд ярьдаг юм билээ. Би ажиглагчаар орсон болохоор үг хэлэх эрх байгаагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ