-МАН-д элсэж, Ерөнхий сайд С.Батболдын эдийн засгийн зөвлөх гэдэг томоохон албан тушаалд томилогдсоноосоо хойш гудамжинд жагсч, Таван толгой, Оюутолгойн талаар олигтой үг дуугарахаа болилоо. Албан тушаалд амаа үдүүлэх болоо юу?
-Оюутолгойн талаар хамгийн их асуудал тавьсан. Гудамжинд гарч ярихаасаа илүү хууль эрхзүйн талаар монголчуудын талд хэрхэн
Татварын маш их хөнгөлөлт авах байсныг болиулж гэрээнд эрх зүйн зохицуулалт хийснээрээ тэр их мөнгөний алдагдлыг байхгүй болгосон.
2009 оны 10 сарын 6-нд 12.00 цагт Засгийн газрын хуралдаанд болж 15.00 цагт нь гэрээнд гарын үсэг зурсан.
Манай ашигт малтмалын хуулийн 29 дүгээр заалтад гэрээнд гарын үсэг зурах гурван сайд Ерөнхий сайдаас эрх авах ёстой байсныг би урд өдөр нь хэвлэлийн хурлаар залруулсан.
Оюутолгой үүнийг мэдэж байсан. Асуудал үүсэхэд эрхгүй хууль эрх зүйн үндэсгүй хүнтэй харьцахгүй гэж хэлэх байсан.
Тавантолгой дээр олон хуваах байсан. Бид тэмцсээр байгаад УИХ-ын 39 дүгээр тогтоолоор ард түмэн хуввь хүртэх, аж ахуйн нэгжүүд ч хүртэх болсон. Мөн хуваахгүй байхаар оруулж өгсөн. Тэгэхээр үр дүн харагдаад байгаа биз.
-Та нэр дэвшихгүй гэж хэлж чадах уу?
-76 гишүүн Монгол Улсын бодлогыг гаргадаг. Тэгэхээр дотор нь ядуусын төлөөлөл болж дуу хоолойгоо гаргахгүй бол болохгүй. Зүгээр суувал ядуу чигээрээ үлдчих гээд байна.
-Та хувийн хэвшлийн хүн. Монгол 999 нэгдэлд багтдаг. Гэтэл Тавантолгойн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд олгохгүй байхыг дэмжээд байгаа юу, саналаа хэлээч?
-39 дүгээр тогтоолыг өөрчлөхөөр хэсэг гишүүд тогтоолын төслийг оруулж ирсэн. Дэмбэрэл дарга 39 дүгээр тогтоолын өөрчлөлт явах нь. Энэ тогтоолын агуулга өөрчлөгдөхгүй шүү гэсэн. Бидний хувьд ард түмэндээ 14 хувийг олгох, аж ахуйн нэгжид 10 хувийг нэрлэсэн үнээр гэж санал тавьсан. Нийгмийн баялгийг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн байгалийн баялгийг хүртэх эрхтэй. Тэднийг УИХ-ын гишүүд маш их доромжилж байна. Өнөөдөр малчин айл өрх хүртэл нэг компани. Тэднийг аж ахуйн нэгжийн харъяанд оруулахгүй байгаагаас хохирч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ