Замын цагдаа нар жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй

img

Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй байхаар болжээ. Учир нь ЗЦГ-аас энэ сарын 29-нд технологийн дэвшилтэт уншигч болон хэвлэгчийг замын цагдаа нарт тараахаар болсон байна. Тиймээс замын цагдаа нар  энэхүү уншигч, хэвлэгчийн тусламжтайгаар торгууль бичдэг болж байгаа юм байна.

Тодруулбал, тус цахим уншигчид зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээг таниулан тодорхой мөнгөн дүнгээр торгосон баримтыг шууд тэр дор нь бичил хэвлэгчийн тусламжтайгаар жолоочид гаргаж өгөх юм байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 орчим замын цагдаа нарын ажлыг бага ч болов хөнгөлж байгаа хэрэг гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg sanaa bna:
barimt ogood torgoson dungeer ni bankind tu*h yum u esvel ter dor ni ogoh yum u tegvel yalgaa yu bna hudlaa mongo ugaah gsen l arga bna shu de tortei niilj bgad ard tumnii mongiig shan *h yumaa
2013-11-22
demjij bn:
дэмжиж байна ийм байх нь зүйтэй
2013-11-21