-Та Тавантолгойн хувьцаанааас аж ахуйн нэгжүүдэд өгөхийг дэмжиж байгаа.
Үндэсний бүх аж ахуйн нэгжүүддээ энэ хувьцааг өгчихөөр манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болох юм биш үү?
-Бид тавантолгойгоос хөрөнгө босгох хэрэгтэй. Хувьцаа авна гэдэг хөрөнгө оруулж байгаа хэлбэр. Тэрнээс зүгээр өгч байгаа мөнгө биш. Манай 500-600 компанид өгсөн бол 400-500 тэрбум төгрөг орж ирэх байсан.
Уг ордыг ашиглахад нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Үүний нэлээдгүй хэсэг босоод ирэх байсан. Гэтэл манайх “Айванхоу” гэдэг Канад компанид 500 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялгаа өгчихсөн.
Тэгсэн хэрнээ монгол компаниуддаа яагаад өгч болохгүй юм бэ. 1997, 2006 оны Ашигт малтмалын хуулиар эдгээр компаниуд эрхээ эдлээд энэ ордуудыг ашиглаж болохоор байсан. Нийтийн баялгийг нийтээрээ ашиглая гээд ашиглаагүй.
-“Монгол 999” УИХ-ын гишүүдийг лоббидсон гэсэн зүйл яригдаж байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Лобби гэдэг энэ зүйлийг чинь зөв явуулбал хэрэг нь гардаг юм шүү дээ.
-Лоббидсон гэсэн үг үү?
-Мэдэхгүй.
-Тавантолгойн аж ахуйн нэгжийн 10 хувийг авах юмыг “Монгол-999”-ын нэг гишүүн Д.Бат-Эрдэнэ явуулаад байна гэсэн хар бий?
-Ажнай Д.Батэрдэнийн энэ асуудал монголчуудын тамын тогооны үлгэр гэгч зүйл. Цагаан шонхорын Энхтайван, Ц.Мянганбаяр гээд л элдвээр дуудуулдаг аавын хүүхдүүдтэй ажиллаад жил гаран болж байна. Ад үзэгдээд байгаа Д.Бат-Эрдэнэ энэ толгойг үнэтэй болгосон хүн гэж би үздэг. Тавантолгойн бүх тээврийг өмнө нь хятадууд хийдэг байсан. Энэ бүхнийг монголчуудын гарт авч өгсөн хүн. Ухаа худаг ч мөн ялгаагүй.
Энэ орд газруудын талаар ярихад, хилийн цаана монголын баялгийг ашиглаж, 21 32 тэрбум ам.доллар босгосон. Манай улсын одоогийн таван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө. Бид өөрсдөө яагаад чадахгүй байна вэ. 999-ын хувьд бид өөрсдөө босгоё гэж чин эрмэлзлээр энэ асуудалд орсон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ