Б.Лхагважав: Манай хадам аав боксчин бас буриад

img

-Та МАН-ыг хууль зөрчвөл илчилнэ гэж ярьсан байна. Тэгвэл намаасаа хөөгдөх дээрээ тулна гэхээс айхгүй байна уу? -Уучлаарай. Би намын дүрмийг нь судалж байгаад элссэн. Сайхан зүйлүүд их байгаа. Үүнийх нь дагуу ажиллах болохоор хөөх асуудал байхгүй байх. Бид зөвхөн төрийн өндөрлөгүүдээсээ шударга ёсыг нэхдэг. Гэтэл дунд шатанд дүрэм журам  Үндсэн хуульд тохирч байна уу гэдгийг харах хэрэгтэй. Иргэн бүр дүрмээ биелүүлдэг байвал амжилт, хөгжил ойрхон байна. 13 дугаар зуунд монголчууд хүчирхэг байсан нь ард түмэн нь дүрэм, хуулиа баримталдаг байсных. Өнөөдөр хөдөө орон нутагт амар амгалан байгаа нь тэр мянга мянган жилийн өмнө гаргасан хууль үйлчилж байгаагийнх. -Та их нарийн тооцоотой  хүн шиг санагдсан. Сонины худалдагчаас сонин авч уншаад эргүүлж өгдөг хэвээрээ юу? -Хэвээрээ. Яагаад гэвэл байгууллага дээрээ төрийн мэдээлэл, ганц хоёр сонин авч очдог. Олон сонин аваад очихоор ажилчид сонин уншаад ажил хийхгүй байх гээд байдаг. Манай нийгэм нарийн тооцоогүйгээр амьдарвал хэцүү шүү  дээ. -Таны амьдралын зарчим юу вэ? -Өвөг дээдэс, эцэг эхээс өгсөн ноён нуруутай, жудагтай яв гэсэн сургаалыг барьдаг. -Таны хадам аав боксын Банди багш. Та хоёр хоёулаа ширүүхэн хатуу, шулуун үг хэлтэй хүмүүс. Хоорондоо хэр харьцаатай байдаг вэ? Би тоглоом шоглоомоор найзууддаа хэлдэг. Манай хадам аав боксчин, буриад. Гэхдээ манай аав хүнд бокс тоглох аргыг зааж өгдөг хүн болохоос зодолдоод байдаггүй. Монголын боксын спортод түүхэн гавьяа байгуулсан.  Хийх зүйлээ хийгээд оргилд нь хүрсэн хүн  болохоор би бахархдаг. -Та бизнесээ  ер нь хэзээнээс эхлэв? -1988 онд Польшт сургуульд сурч эхэлсэн. Тухайн үед энэ орон  чөлөөт эдийн засагт шилжээд удаагүй байсан. Тэр үеэс бизнес хийж эхэлсэн. Эх орноосоо савхин бээлий, цагаан оймс зөөдөг байлаа. 1988 онд би Монголбанкнаас  5 доллар солиулж авч явж байлаа. Нэг оюутан 1 доллараар сар амьдардаг байлаа. Тэгэхээр нэг доллараас  бизнес  эхэлсэн гэж хэлж болно.   1995 онд төгсөхөд бидний стифент 250 доллар болсон байлаа. Тэр мөнгөөр нэг сар амьдрахад хүнд байлаа. Ямар спортоор хичээллэдэг вэ? - Дунд сургуулиасаа гимнастикаар хичээллэсэн. Спортын  гимнастикийн  хоёрдугаар зэрэгтэй. Сүүлийн үед уулын спортоор хичээллэж байна. Мөн явган аялалд дуртай. Иргэдэд  хандаж хэлэхэд бүтэн сайн өдөр Богд уул руугаа нэг гарч байгаарай.  Энэ нь  та өөртөө, гэр  бүлдээ хийж буй маш том хөрөнгө оруулалт шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАНд элссэн л бол нохой л амьтан байна да мэдээж. Хамаг балиар үүх түүх, нэр нүүрээ барсан том арми, юу ч хийж мэдэх сийхгүй сэтгэхүйтэй мэдрэл муутай олон дарга нар гээд л олон заваан юмыг нь мэдмээр юм. Тэдний нэг нь та болж байна гэж бодсон ой гутчихлаа
2011-12-02
hadam eej ni hujaagiin erliiz ooroo zavhaniih Uliastai haviin bas hujaagiin holitstoi bj magadgui sangdaad bdg yum tzaraig ni harahaar Urbanektaa ajilchidaa togtvor suurisahltai ajiluulj chaddagui . Ene surhii bsan bol ene buh buteegdehuuniig Mongoldoo hiigeed hiih ni yasiin zugeer l hed ni shiltei nogoo avchraad deer ni heden togrog nemj zaraad enenii biznes hiideg gej yu bsan yum
2011-12-01