-Одоо “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг, “МАК”-ийн Н.Номтойбаяр гээд угсаа залгамжлах байдлаар улс төрд орж ирж байгаа залуусыг юу гэж боддог вэ?
-Аавын буянг өвөг дээдсийн буян яаж шингэхээс шалтгаална. Шинэ монгол гэсэн нэр хэлж байна. Та шударгаар ажиллаж, олж чадсан нэг төгрөг бүрээ хүүхэддээ хэлж чадаж байна уу. Өнөөдөр унаж яваа машин, хаусаа үр хүүхэддээ хэлж чадахгүй дүлгэнээд байгаа хүмүүс бий. Авлигаар асуудлаа шийдсэн буруу гараар орсон баялаг амархан дампуурдаг.
-Нэр зааж их тодорхой асуулаа. Та асуултад шууд хариулах боломжтой юу?
-Нийгэмийн төлөө явна гэдэг мөнгөөр худалдаж авах асуудал биш. Гудамжинд нь алхаж байж олж чаддаг зүйл. Үүнийг хэчнээн тэрбум ам.доллараар авч чадахгүй. Эдгээр залуучууд ингэж явдаггүй. Өнөөдөр цатгалан байгаа хүн ядуу хүний зовлонг ярьж чадахгүй.
-Танд боломж байсан бол хэн гэдэг улстөрчийн дээрээс “шүлсээ хаях” вэ -Тэгэхээр та УИХ-ын дарга болох хэрэгтэй болж байгаа юм биш үү?
-Би УИХ-ын гишүүн больё гэж өмнө нь сонгуульд орж байсан. Хууль эрх зүй гадарладаг хүний хувьд тоглоомын дүрэм батлаж байгаа газар орьё гэж бодож байсан. Би тэнд орвол иргэн танд хэрэгтэй ашигтай шийдвэрийг гаргуулж чадах болов уу гэж бодсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ