“Үндэсний супер лиг” өнөөдөр эхэлнэ

Үндэсний супер лигт долоон баг өрсөлдөнө. Тодруулбал, “Дорнод Танан Гарьд” “SBL Хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг Ригс”, “Баянзүрх Их Өргөө Аравтууд”, “Альянс Тех Харцага”, “TLG-13”, “Говь-Алтай Монторх” гэсэн долоон баг өрсөлдөнө.
“Спрайт” супер лигийн өнгөрсөн улирлын аварга “Монторх” баг дээд лигт дэвшин тоглох болсон. Багуудын бүрэлдэхүүний хувьд монгол тоглогчид нь ямар нэг шилжилт хөдөлгөөн байхгүй, энэ улирлыг дуустал хуучин багуудтайгаа гэрээтэй байгаа аж. Харин өчигдөр багуудын легионер тоглогчдыг танилцуулсан.
Лигийн тэмцээнийн эхний тоглолт буюу нээлт 18:00 цагт Спортын төв ордонд болно. Өнгөрсөн улирлын аварга “Танан Гарьд” баг лигийг нээж, “SBL Хүлгүүд”-тэй тоглоно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ