Сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн болно

Тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 23, 24-ний өдөр нийслэлийн 1-р дунд сургууль дээр болох бөгөөд швейцарь системээр буюу 9 өрөг, цагийн хяналттай талдаа 25 минутаар явагдана. Эрэгтэй тамирчдын ангилалд 1-5 байр, эмэгтэй тамирчдын ангилалд 1-3 байранд аваргуудаа шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.
Анх удаа зохион байгуулагдах нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд ахмад тамирчин болон оюунлаг түшээ тусгай шагналыг гардуулахаар зохион байгуулагчид төлөвлөсөн байна. Мөн тэмцээнээс шилдэг эрэгтэй 20, эмэгтэй 7 шатарчинд “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын УИХ-ын даргын ивээл зохион байгуулагдах улсын аваргын тэмцээнд оролцох эрх олгох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ