Эрээн хотын төлөөлөгчид айлчиллаа

img

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын намын дарга Мэн Шан Дүн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 28-ны өдөр тус аймагт албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд намын Хорооны байнгын гишүүн, Гадаад харилцаа, худалдаа боомт хариуцсан орлогч дарга Сүн Жен Жан, Эрээн хотын гадаад харилцааны дарга Цогзол, мөн хотын худалдааны товчооны дарга Го Пи Фэн, соёл, спортын хорооны дарга Ван Пи Фэн нарын төлөөлөгчид багтсан байна. Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч С.Бүрэнбат хүлээн авч уулзлаа. Уулзалт дээр Эрээн хотын намын дарга Мэн Шан Дүн  "Манай Эрээн хот Сэлэнгэ аймагтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн. Танай нутагт байгаа “Болд төмөр Ерөө гол” ХХК-аас манай Эрээн хот баяжуулсан төмрийн хүдэр авч 400 сая ам. долларын худалдаа хийсэн нь манай гадаад худалдааны 10 хувийг эзэлж байна. Манай хоёр аймаг алс хол оршдог ч эдийн засаг болон нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бүрэн байна. Бид цаашдаа Хиагт болон алс дорнодын хотуудтай холбоо тогтооход Сэлэнгэ аймаг бидний гүүр болно гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд ч бидэнд энэ тал дээр тусламж, дэмжлэг үзүүлж ирсэнд дахин талархлаа илэрхийлье. Сэлэнгэчүүд ч мөн адил манай улсын бусад хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Эрээн хот гүүр болоход бэлэн. Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид манай бизнес форумд гурван удаа оролцсон. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанаас бусад боловсрол, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөтгөх нь зүйтэй гэж үзэж байна. Сэлэнгэ аймаг болон Эрээн хот эртнээс нааш “Цайны зам”-ын чухал ач холбогдолтой газар байсан. Энэхүү түүхэн уламжлалаа бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэж байна» гэлээ. Аймгийн Засаг даргын орлогч дарга С.Бүрэнбат хариуд нь өөрийн аймгийн гол онцлог байдлаа танилцуулаад Сэлэнгэ аймагт тавтай морилохыг хүслээ. ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнээрээ ирлээ Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр удирдлагын бүрэлдэхүүний хамт тус аймагт ажиллаж байна. Тэрбээр Мандал сумын аврах гал унтраах 19 дүгээр анги, Баянгол сумын аврах гал унтраах 9 дүгээр анги дээр ажилласны дараа аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалт дээр аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Равдандорж аймгийн хэмжээнд гарсан ой хээрийн түймэр, байгалийн аюулт үзэгдэл, цахилгааны шугамд гарсан гэмтлийн улмаас учирсан хохирлыг арилгахад Онцгой байдлын ерөнхий газраас анхаарч, Засгийн газраас 620 сая төгрөгийн хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа хэллээ. Энэ үеэр аймгийн ХХААЖДҮ-ийн газрын дарга Х.Даваахүү, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, ХЦ-ийн 243 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батсүх нар үг хэлж, аймгийн мал өвөлжилтийн байдал 89 хувьтай хангагдсан, шар өвчний дэгдэлтээр улсын хэмжээнд эхний тавд явж байгаа, халдваргүйжилтийн бодис, нэг удаагийн өмсгөл хангалтгүй байгаа, хүн болон шувууны тахалтай тэмцэх чадавхийн төсөлд хамруулах, эмнэлэгт цахилгааны үүсвэр нэмж тавьж өгөх, багаар явах боломж бүхий туулах чадвар сайтай машинаар хангах, ОХУ-аас түймэр орж ирэх явдал их, энэ нь аюултай байдалд байдаг тул туулах чадвар сайтай автомашин ОБГ-т хэрэгтэй байдаг, ОХУ-ын мэргэжил нэгт нөхөдтэй хамтарч ажиллах боломжоор хангах зэрэг санал, хүсэлт тавилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ