Н.Удвал: Улсын хэмжээнд архины хордлого тэргүүлж байна

img

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл хийлээ. Нийт хордлогын 55 хувь нь эмийн, найм орчим хувь нь архины хордлого эзэлдэг байна. Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулж байна.

D

УИХ-ын гишүүн М.Зоригт:

-Хөдөө орон  нутагт архины хордлогыг тайлах талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ. Төсөв тусгадаг уу?

-Архины хэрэглээ өндөр байгаа. Булган аймаг архины хэрэглээгээр хамгийн өндөрт ордог. Сүхбаатар элэгний хорт хавдар хамгийн ихтэй байдаг. Орон нутагт төсөл хэрэгжүүлж ажилладаг. Төрийн бус байгууллагуудаар дамжуулаад 471 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэн ажилласан. Төрийн бус байгууллагад төсөл нь байвал хэрэгжүүлэхэд болно. Архигүйгээр чөлөөлт цагаа өнгөрөөдөг газрыг байгуулна.

DA

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Архины хордлого их байна. Эмийн хордлогыг тайлах чиглэлээр ямар ажил хийж байна вэ? Хордлого тайлах 10 аппарат авахаар төсөвт тусгуулж байсан авсан уу?

-10 аппаратаас 2013 оны тендэр зарлаад нийлүүлэх ажил явагдаж байна. Архины хордлоготой тэмцэх чиглэлээр Архины хяналтын тухай хууль боловсруулахаар хэлэлцэгдэж байгаа. Гишүүд  Архины хяналтын хуулийг боловсруулах талаар хойрго ханддаг.  Эмийн хордлогын буюу чанарыг хангах талаар жагсаалт гаргаж байна. Энэ жагсаалт гаргасны дараагаар журам батална. Хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хордлогоос сэргийлэх талаар нийгмийн эрүүл мэндийн анхааруулга гаргаж байгаа.

D

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эмийн хордлого дийлэнхи хувийг эзэлдэг нь мэдээллээс харагдлаа. Гэтэл гишүүдийн асуултын 70 хувь нь архины хордлогоос сэргийлэх талаар байна. Хордлого тайлах ажиллагааны үр дүн байна уу?

-Улсын хэмжээнд архины хордлого нэгдүгээрт явж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ирүүлсэн судалгааг би дээр хэлсэн. Тэдний мэдээллээр эмийн хордлого  50 хувийг эзэлж байна.  Залуучуудын дунд донтохоос нь өмнө архинд донтохоос урьдчилан сэргийлэх, хордлого тайлах, эрүүлжүүлэх эмчилгээ хийж байна. Таван аймгийн 200 залуусыг архинд донтох өвчнөөс гаргасан байгаа.  Үр дүн гарч байгаа.

D

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Сонгинохайрхан дүүргийн Наркологийн төвийн үйл ажиллаагааг өргөжүүлэх талаар  ямар  ажил хийгдэж байна вэ? Би олон газар эмнэлгээр явлаа. Миний амьдралд утааны хордлого хүндээр тусч байна. Эрүүл мэндийн салбарт эрүүл хүүхэд төрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байгаа. Хурал зөвлөгөө их хийж байгаа ч хэрэгжилт нь ямар байна вэ?

-Бөөрний дутагдалтай хүмүүсийг гемодилизид  хамруулахад чирэгдэлгүй. Манайхан өвчнийхөө хүнд үед ханддаг дутагдалтай. Хар тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх үндэсний эвсэлд санхүүжилт өгч, хамтарч ажиллах талаар хандсан.

D

Н.Энx

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zokjkjkk:
100g,200g,300g jijig arhi chin shirhegiin tamhi shig huniig arhihd jivuulj bna.uuniig horiglo
2013-11-30
udval ner yamar ytgatai yum boloo:
ene avgai ajlaa hiij meddeg yumuu. teneg medrel. joohon zaluuhan erch huchtei medlegtei huniig eruul mendiin saidaar tomiloochee. naadah chin ulsiin mongiig yaj tsever idchih ve l gej tolgoigoo gashilgaj bgashdee. aimaar iddeg gesen. ulsin mongiig ooriin yum shig mash tsever aimaar iddeg gesen. heden emch nartaigaa huivaldaad
2013-11-24
irgen:
gadaadad namaig baihad arhi uudag humusig emchildeg tom gazruud ih daidag um bilee teriig sudlaach
2013-11-23
cheka:
odoonii arkhinii nairlagiig sudalmaar yum.huniig oortoo dasgadag dontuuldag ,shartuuldaggui tiim l torliin medreld nolooldog spirteer l arkhi nairuulaad baih shig baina.barag 90 eed torliin spirt baidag yum shig baina lee.hunsend hedheen torliin spirt heregledeg bololtoi busad ni oor zuild zoriulagddag bololtoi,ug spirtendeh himiin elementuudees shaltgaalj setgetsed yanz yanzaar nolooldog bololtoi.uuniig narkologiin taliin emch erdemted ni uguisgedeggui yum bilee.
2013-11-23
zochin:
niigmeeree yum hiih heregtei talaar yu ch helehgui uuriiguu avrah uchuuhen yum yarilaa. arhinii hordlogoos gardag l yum baigaa biz dahaid l hordono . arhidaltiig niigmeeree uurchuh heregtei baina
2013-11-23
canaa:
ene hin gishuudiin asuusan asuultand ch zuv hariulj chadahgui l bna shuu dee iim humuuseer udirduulaad l bgaa yum daa huurhii
2013-11-23
unshigch:
arhi mongoliig sonooh zevseg bolson goo odoo medee uo?!
2013-11-23
tulga:
narkologin emneleg jijig hezee mudgui nurah baihaa
2013-11-22
irgen:
turin bus baiguullaga gej neg mungu ugaadag hudlaa humuus bn uy ch unshihgui umnuud
2013-11-22
дорж:
архиний чанарт анхаараач
2013-11-22
үнэн:
сайд энэ талаар юу ч мэдэхгүй байна.хор судлалын үндэсний төв хийх ажил их байна.
2013-11-22