“Супер цом 2013” тэмцээн маргааш эхэлнэ
Монголын хөлбөмбөг сонирхогчдын футзалын “Супер цом 2013” тэмцээн маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд эхэлнэ. Тус тэмцээн нь энэ сарын 23, 24, 30 болон ирэх сарын 1-ний өдрүүдэд болно. Дэлхийн хамгийн олон үзэгчидтэй тэргүүлэх спорт болох хөлбөмбөгийн спортыг Монгол улсад эрчимтэй хөгжүүлж дэлгэрүүлэх, сонирхогч залуус болон үзэгчдийн хүрээг тэлэх, хичээллэгч хүүхэд залуусын ур чадварыг дээшлүүлэх, багийн спортын мөн чанарыг үзэгч сонирхогчдод сурталчилахад энэхүү тэмцээний зорилго юм.
Тэмцээнд нийт 24 баг оролцох ба зургаан хэсэгт хуваагдаж нэгдүгээр хэсэгт дөрвөн баг тоглоно. Хэсгийн тоглолт өндөрлсөний дараа шигшээ тоглолтод 16 баг шалгарч , хэсэг тус бүрээс эхний хоёр баг дараагийн шатанд шууд шалгарах аж. Ийнхүү хэсэг бүрт гуравдугаар байр эзэлсэн багуудыг чансаагаар нь үнэлж , дөрвөн багийг шигшээ багт оруулах юм байна. Хэсгийн тоглолтууд явагдаж дууссаны дараа ямар байр эзэлж гарсан гэх үзүүлэлтээсээ хамаарч нэмэлт урамшуулал олгогдоно.
Тэмцээн нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын дүрэм болон тэмцээн зохион байгуулах хорооны журмын хүрээнд явагдана. Харин багийн тухайд баг тус бүр 10-14 тоглогчтой байх ба хоёр мэргэжлийн тоглогч байж болохоор заажээ. Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ