“...Өчигдөр, Өнөөдөр, Маргааш...” болно
“Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан “...Өчигдөр, Өнөөдөр, Маргааш...” тоглолт өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болно. Монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн зөвхөн хит болсон шилдэг дуунууд эгшиглэх энэхүү тоглолтонд 60 гаруй уран бүтээлч оролцоно.
Мөн тоглолтын бүх уран бүтээл зуун хувь амьд дуулагдах ба тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн дуугаралт, найруулга нь мэргэжлийн өндөр түвшинд байх аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ