Дөрвөн хүний нэг нь ...

img

Сэтгэцийн эмгэгтэй гэхээр хүмүүс Шар хадны эмнэлэгт хэвтдэг, орилж хашгирсан, хэвийн биш хүнийг л хэлнэ гэж ойлгодог. Гэтэл сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь харьцангуй өргөн ойлголт бөгөөд нойргүй болох, сэтгэлээр унах, гутрах, санаа зовох, мартамхай болох, толгой өвдөх, айж түгшдэг, архи их бага хэмжээгээр хэрэглэдэг, тамхи татдаг, компьютер тоглодог, ядарч байна, сульдаж байна гэж хэлдэг хүн болгон сэтгэцийн тул­гамдсан асуудалтай болжээ гэж ойлгож болдог аж. Тэр ч бүү хэл урд явж байгаа машины номер цээжлэх, хооронд нь нэмж хасах, хумсаа мэрэх, эхнэр нөхрөө хардах, нойргүйтэх, огцом уурлах зэргийг сэтгэцийн нэг төрлийн өвчин гэж үздэг бөгөөд хүндэрвэл эмнэлэг рүү “илгээж”, бусад тохиолдолд бидний дунд явж л байдаг.

өйы

Манай орны нийт хүн амын 51 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл, 46 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуу­дал­тай,  гурван хувь нь сэтгэцийн өвчтэй гэсэн су­далгаа бий. Тэгэхээр  таван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж, хоёр хүн тутмын нэгд нь сэтгэцийн тулгамдсан асуу­дал байна гэсэн үг гэнэ. Гэтэл эдгээр хүмүүсийн сэтгэцэд үүссэн эмгэг, өвчнийг эдгээх ямар нэгэн сэтгэл заслын эмчилгээ байдаггүйгээс гэнэтийн янз бүрийн шийдвэр гаргах, үйлдлээ хэрцгийгээр илэрхийлэх зэргээр илэрдэг аж.

Й

Манай улсын хувьд үнэхээр олны дундаас ялгарахуйц ааш араншин гаргадаг хүнийг л эмнэлэгт хэвтүүлэх гэж оролддогоос бусад тохиолдолд дээрх шинж тэмдгүүдийг тухайн хүний ааш араншин мэт хүлээн авдаг. Тэгвэл дэлхийн улс орнуудад сэтгэцийн тулгамдсан асуу­дал­тай болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмнэлэгт хашиж, хорьдоггүй бөагөөд хамт олонд түшиглэн сэргээн засах эмчилгээ хийдэг аж. Энэхүү олон улсын туршлагыг хэрэгжүүлэхээр Айфо Монгол олон улсын байгууллагаас “Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Цэргийн түүхийн музейн урд байрлах “Park hotel”-д зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтад ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, “Айфо Монгол” дахин суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш дүүрэн хөтөлбөр, СЭМҮТ, нийслэлийн зургаан дүүргийн өрхийн эмнэлгийн эмч нарын төлөөлөл оролцсон юм.  Өнөөгийн нийгэмд монгол хүний сэтгэл зүй ямар байгаа, сэтгэцийн тулгамдсан асуудалтай болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн талаар эмч мэргэжилтнүүдтэй ярилцсанаа хүргэж байна.

йы

СЭМҮТ-ийн дэд захирал, эмчилгээ эрхэлсэн орлогч О.Ганчулуун: Стрессээ тайлж сурах хэрэгтэй

аы

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засна гэж байна. Танай эмнэлгийн зүгээс ямар арга хэмжээ зохиож байгаа вэ?

-Бид эхний ээлжинд ар гэр, өрхийн эмнэлгийн эмч нарт сэтгэцийн эмгэг судлалын хандлагыг өөрчлөх сургалтыг явуулж байна. ДЭМБ-ийн байгууллагаас таван хүн тутмын нэг нь амьдралынхаа явцад сэтгэцийн эмгэгт өртдөг гэсэн тоо байдаг. Тэгэхээр сэтгэлийн эрүүл мэнд гэдэгт сэтгэцийн эмгэтэй хүмүүсээс гадна сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс ордог юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж, сэтгэцийн өвчтэй  хүмүүсийг зөвхөн хориод байх бус, амьдрал ур чадварыг нь алдагдуулахгүй нийгэм хамт олонд түшиглэсэн нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэж заасан. Ер нь сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, ад шоо үзэх нь манай нийгэмд ямар нэгэн байдлаар оршин тогтносоор байгаа. Ад шоо үзэх үзэгдэл өртүүлэхгүй тулд хамт олон дунд нь нийгмийн харилцаанд  орох нөхцлийг бүрдүүлэх нь чухал. Монгол орны нөхцөлд хамт олонд тулгуурласан тусламжийг ямар хэлбэрээр хөгжүүлэх ёстой вэ гэдгийг энэ удаагийн сургалтаар мэдлэг олгоно.

я

-Сэтгэцийн эмгэг гэдэг асуудал монголын нөхцөлд ямар байгаа вэ?

-СЭМҮТ, ЭМШУИС, ДЭМБ-ийн санхүүжилтээр сэтгэцийн эрүүл мэндийн зонхилон тохиолдох судалгааг хийж байгаа. Мэдээллээ цэгцэлсэн, одоогоор дүн нь гараагүй байга. Сэтгэцийн тулгамдсан асуудалд хэнч хэзээ ч өртөж болдог. Нийгмийн бухимдал архидалт, ажилгүйдэл, ядуурал зэрэг олон асуудал стрессийг бий болгож, энэ бүхнээс гарч чадахгүй архинд орох, мансуурах, донтох зэрэг авчнүүд их газар авч байна.

Я

-Сэтгэцийн тулгамдсан асуудлыг хэрхэн даамжруулахгүй байх вэ?

-Сэтгэцийн эмгэг бол их хүнд архагшдаг өвчин. Даамжирдаг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол өрхийн эмчдээ, дүүргийн нэгдсэн төвдөө, СЭМҮТ-д хандаж болдог Магадгүй сэтгэцийн эмгэгээсээ болоод нийгэмд аюултай үзэгдэл гаргаж болзошгүй олон хүн байгаа. Тэднийг оношлох ёстой, эмчлэх ёстой. Нийгэм хамт олонд нь түшиглэн нөхөн сэргээх учиртай. Ер нь хүн өдөр бүр ямар нэгэн хэмжээгээр стресст өртдөг. Энэ бүхнийг бүхнийг даван туулах  чадварт  сургаж, дадлагалуулж байх ётсой. Ингэхдээ  цэцэрлэг яслиас нь хүүхэд бүрт зааж сургаж, сургалтын программд оруулж байх ётсой. 2010 онд Ерөнхий сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургууль бүрт  нэг сэтгэл зйүч ажлуулж эхэлсэн. Судалгаанаас харахас сургуулийн хүүхдүүд ч тгэсэн стресст ч өртдөг гэдэг нь тогтоогдсон.

sd

-Өөрийгөө сэтгэцийн эмгэгтэй гэдгээ мэдэхгүй бол яах вэ? Мэдэх арга байгаа юу?

-Хүн  гэдэг нийгмийн харилцаанд оролцдог онцглогтой. Тэр харилцаанд орж байгаа учраас ямар нэгэн байдлаар  мэдрэгддэг. Согтуу хүнийг архи уусан байна гэж хүн бүр харддаг. Тэрэнтэй ижил сэтгэцийн эмгэгтэй хүн мэдрэгддэг. Тиймээс гэр бүлийн гишүүд, хамт олон нь мэргэжлийн туусламж үзүүлдэг хүнд нь хандаж болно

.

-Сүүлийн үед айлууд цөөн хүүхэдтэй байх болсон. Тэр хирээр хүүхдээ янз бүрээр эрхлүүлж, хүүхдүүд нь ачаалал даахгүй, үг даахгүй их ууртай болсон.  Уураа янз бзрээр илэрхийлж гаргадаг. Зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч ийм зан ааш гаргах болсон. Энэ бүхэн сэтгэцийн эмгэгийн нэг шинж мөн үү?

-Сэтгэцийн хувьд эрүүл хүн гэдэгт нийгэм хамт олон орчинтойгоо дасан зохицох чадвартай хүнийг хэлдэг. Тухайн хүн хамт олон, гэр бүл, найз нөхөдтэйгээ дасан зохицож чадахгүй байгаа учраас уурлаж байна, бухимдаж байна. Энэ бүхэн сэтгэл зйүн гэмтэл юм уу, ямар нийгмийн асуудлаас үүссэн стресс үү. Хүмүүс стресс гэхээр том юм боддог. Тэр бол хувь хүний хэв шинжээс хамаараад зарим хүн ялигүй зүйлийг өндөрт хүлээж аваад, зарим хүн үл тоож өнгөрүүлдэг. Бидний хувьд хүмүүсийг стресс тайлах ур чадварт сургах нь чухал.

өы

-Сэтгэл зүйчид хэр их бэлтгэгдэж байгаа вэ. Тэдгээр иргэдэд  үйлчлэх хүртээмж нь хэр байна. Гэнэтийн байдлаар үр хүүүхдээ алдсан ээг эхчүүд цөөнгүй гардаг. Тухайлбал, хоёр жилийн өмнө нэг залуу гэр бүл бага насны гурван хүүхдээ галд алдсан тохиолдол гарсан. Тэр үед тэдэнд дүүргээс нь гэр олгосон ч тэд сэтгэлийн орон зайгаа бөглөж чадаагүй. Ер нь иймэрхүү тохиолдолд сэтгэлз зүйчид хэрхэн ажилладаг юм бол?

-Сэтгэлзүйчдийг эмнэлзүйн чиглэлээр, боловролын чиглээлэр бэлдэж байгаа. Ер нь сэтгэлзүйн гэмтлийн  хамгийн том нь ойр дотны хэн нэгнээ алдах,  уй гашуу байдаг. Гэхдээ энэ бүхэн цаг хугацааны уртад арилдаг стресс юм. Тухайн үед сэтгэлд тулаад, бачуураад байгаа бүхнийг нь онгойлгож, яриулах, уйлуулах, орилуулж сэтгэлийг нь тайтгаруулах ёстой. Тухайн үед тэр хоёр залууд амьдралд үүнээс ч илүү их гашуу тохиолддог, та хоёр давж гарах ёстой, гэдгийг ойлгуулж, уйлуулж, орилуулж, стресстийг нь арилгаж, сэтгэл зүйн болон сэтгэл заслын эмчилгээ хийсэн гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд сэтгэл зүйч эмч ажиллаж байгаа.

өы

Айфо Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Д.Тулгамаа: Сэтгэцийн өвчтэй хүнийг гаднаас нь хараад шууд танихгүй

ахр

-Сэтгэцийн эмгэгтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага гэдгийг тодруулаач?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах гэдэг ойлголтыг анх 1978 онд ДЭМБ-аас санаачлан гаргасан юм. Яагаад гэвэл хөгжиж байгаа оронд хөгжлдийн бэрхшээлтэй иргэдийн асуудал орхигддог. Энэ хандлага анх ДЭМБ-аас гарсан ч дэлхийн бусад байгууллагууд нэгдэж, зөвхөн нэг хүний эрүүл мэнлдийн асуудал биш гэж үзсэн. Энэ хандлагаас өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зөвхөн эмнэлэг хэрэгтэй гэж үздэг байсан бол одоо тэдний нийгмийн, орлогын, хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэсэн цогц бодлого хэрэгжүүлэх болсон. Энэ хандлагыг Монгол улсад Айфо байгууллага оруулж ирээд 20 гаруй жил болж байна. Бидний энэ удаагийн  сургалт бол сэтгэц, нийгмийн асуудалтай хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засварлах вэ гэдэг сэдвээр ярилцлаа. Хөгжлийн бэрхшээл гэдэг хэд хэдэн төрөл байдаг. Харааны, сонсголын, хөдөлгөөны, оюун ухаан, уналт таталт зэрэг хөгжлийн бэрхшээлүүд байдаг. Эдгээрээс хамгийн хүнд, туслалцаа дэмжлэг авч чаддагүй нь сэтгэцийн өвчтэй хүмүүс байдаг. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн талаар нийгэм буруу ойлголттой байдаг.

хар

Үүнээсээ болооод бид тэднийг тусдаа байх ёстой гэж боддог. Гэтэл тэд энэ дэлхий дээр хүн болоод төрчихсөн учраас нийгэмдээ  эдлэх үндсэн эрхээ эдлэх ёстой. Тэдэнтэй мал нохой мэт харьцаж болохгүй, хоолыг нь зүгээр нэг шидээд өгч болохгүй зэргээр хүний эрх нь хамгийн их зөрчигддөг сэтгэцийн асуудалтай хүмүүсийн талаар ярилцлаа.  ДЭМБ өмнө нь сэтгэцийн өвчин тусдаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс ондоо гэж үздэг байснаа больж хамт олонд суурилан сэргээн засах  төсөл хөтөлбөр боловсруулж, таван оронд хэрэгжүүлж байгаа.  Үүний нэг нь Монгол. Энэ төсөл Монгол улсад хэрэжжжд хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Эхний жилд өрхийн эмч нарыг сургасан энэ жил жинхэнэ мэргэжлийн сэтгэцийн эмч нарт хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлагыг танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргээс тус бүр хоёр хороог сонгон өөртөө туслах бүлэг байгуулан сэтгэцийн өвчтэй болон тэдний гэр бүлийнхэнтэй анхны уулзалтуудыг хийж байна. Сэтгэцийн өвчтэй болон хөгжлийн брэхшээлтэй иргэдийг хүмүүс тоодоггүй, гэртээ нуугдаж суудгаас хүнтэй харилцдаггүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болчихсон байдаг. Тиймээс тэднийг өөрт тулгамдсан асуудлаа ярьдаг болгох нь чухал юм

аор

-Сэтгэцийн эмгэгтэй хүн гэхээр нийгэм Шархадны эмнэлэгт хэвтдэг хүмүүсээр л төсөөлдөг. Гэтэл гэртээ нуугдмал байдаг хүмүүс хэр их байдаг юм?

-Өмнө нь хүмүүсийг сэтгэцийн анхны шинж тэмдэг илрэнгүүт Шар хадны эмнэлэг рүү явуулчидаг байсан. Тусгай институт болгочихооор нийгэм тэднийг тусдаа хүмүүс гээд ойлгочихсон. Тэгвэл одоо бид өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг дээрээ сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй  уулзах уулзалтууд хийж байна. Энд хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийг хэлээгүй. Сэтгэцийн асуудлалтай хүний стрессийг тайлах гэдэг бол бидний урьдчилан сэргийлэх ажил юм. Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай гэж үздэг. Бидний ярьдаг шизо гэдэг  бол хүндрээд өвчин болчихсон хэлбэр нь.  Өвчин болоогүй сэтгэцийн асуудал их байна.

хрол

-Өрхийн эмнэлэгүүдэд тусгай сэтгэл заслын эмч байна гэсэн үг үү?

-Үгүй. Өрхийн эмч нарыг бид эхнээс нь сургаж байна.

хар

-Тэгэхдээ амьдралд зохицож, нийцэхгүй асуудал юм биш үү. Өрхийн эмч нар хэдэн хүнд үйлчилдэг билээ. Ачаалал их байна гээд өөрсдөө стресстэй сууж байдаг хүмүүс иргэдийн асуудлыг сонсоод суух боломжтой гэж үү?

-Тэр бол тогтолцооны асуудал. Өрхийн эмнэлгийн нэг эмчид 2000 хүн ам ноогдож байгаа. 2000 хүн дотроо хүүхэд, ахмад  настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ заавал эргэж байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг дотроо сэтгэцийн ямар нэгэн асуудлатай хүн маань бас орчихож  байгаа юм. Гол нь өрхийн эмнэлэгт тэр ажил явагдахгүй байгаа учраас төслөөр оруулж байна. Өрхийн эмч нар сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй яаж харьцахыг заагаагүй учраас аль болох уулзахгүйг хичээнэ. 103 дуудаж өгөх, эсвэл Шар хадны эмнэлэг рүү шилжүүлэхийг л боддог. Энэ төсөл амжилттай болвол энэ нь ДЭМБ-аас зөвлөгөө болж ирэх юм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэгийн асуудалтай хүний өмнөөс хэн нэгэн нь шийдвэр гаргаж  энийг хий, энийг ид гэж хэлдэг. Энэ бол тэд  мэдээлэлгүйгээс  хүнийн мэдэлд байгаа гэж үздэг. Тиймээс мэдээлэлтэй болгох, олны өмнө гараад айж, ичдэггүй болгох зорилгоор “Өөртөө туслах клуб” байгуулж ажиллаж байна. Энэ клубыг төсөл хэрэгжүүлж буй зурганн дүүрэг тус бүрийн хоёр хороондоо байгуулсан. Клубыг гишүүд хамтдаа  суугаад цай уууж, зовлон бэрхшээлээ яриад  найз нөхөд болох төвшинд үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Бид тэдэнд ийм боломж олгохгүй бол тэд өөрийгөө бусдад зөв илэрхийлж чадахгүй.

аы

-Сэтгэцийн асуудалтай хүнийг шууд хараад таньж болох уу?

-Сэтгэцийн өвчтэй хүнийг гаднаас нь хараад шууд танихгүй. Олон хоног нойргүйтээд, эсвэл эм уугаад мансуурчихсан л биш бол танигдахгүй. Ер нь бол хурц ухаантай, яриа хөөрөө ихтэй хүмүүс ч байдаг. Ялангуяа сэтгэцийн асуудалтай мөртлөө ажлаа маш сайн хийдэг хүмүүс ч бий. Тэд энийгээ хэлэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл нийгмийн дундах буруу ойлголтоос болоод сэтгэцийн өвчтэй гээд бодчихно гээд хэнд ч хэлдэггүй. Тоглоомонд донтох, нойргүйтэх,  онцгойлон эм уух шаардлагатай хүмүүс ч бий. Хэн нэгэнтэй найз болж чадахуйц сэтгэцийн асуудлыг засч болох юм байна гэдэг дүгнэлтийг ДЭМБ гаргасан. Бид 20 жилийн хугацаанд монголд ажиллахдаа зөвхөн хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Харин сүүлийн хоёр жилээс сэтгэцийн эмгэг, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах ажлыг эхлүүлээд байна.

йөы

-Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн өвчтэй гэхээр энэ нь нийгмийг бүхэлд хамарч болохоор өвчин гэж ойлгож болох нээ?

-Бололгүй яахав. Энэ чинь мэдээж хотжилттой хамаатай. Нийгмийн элдэв асуудал, стресс их байх тусам хүний сэтгэхүйд бухимдал үүсч байдаг. Наад захын асуудал мөнгө олох байна. Жирийн хүмүүс бид  мөнгөн олох гэж хэцүүдэж байхад ямар нэгэн байдлаар эмгэгтэй хүнд бүр л хэцүү байна. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хамт олонд сэргээн засах аргаараа Италчууд их туршлагтай. 1980 оноос сэтгэцийн эмнэлгээ хаачихсан. Харин сэтгэцийн эмгэгийн улмаас гэмт хэрэг хийчихсэн шорон руу газар байдаг. Өвдсөнийхөө төлөө эмнэлэгт хоригдоггүй. Өрхийн эмнэлэгтээ долоо хоног хэвтүүлж, тариа хийх зэргээр эмчлээд буцаагаад гаргачихдаг. Хамгийн гол нь гэр бүлээс нь салгадаггүй. Манайхан бол Шархаданд аваачаад  нэг хэвтүүлчихвэл гэр орныхон нь аймаар гээд авахаа болчихдог. Өөрсдөө тэгээд бодоод байхаар яаж тэр хүн сайхан байхав. Ялангуяа эмзэг байх үед нь гэр бүлээс нь хол байлгахаар тэр хүнийг уурлуулах  юмыг гаргаад байдаг. Ер нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг уурлуулаад байдаг нь жирийн хүмүүс, ар гэрийнхэн нь байдаг. Зүв зүгээр байхад нь аймаар гээд өөрөөс нь холдоод байгааг мэдрээд уурлаад эхэлдэг. Тэрний оронд яриад, ойлголцоод байвал дэврээд, хөөрөөд байдаггүй тул олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна.

ыб

-Итали туршлага манайд нийцэх үү. Манайх харин ч бүр эмнэлгээ өргөтгөж байгаа шүү дээ? -Эмнэлгээ барьчихсан юм байна лээ. Гэхдээ 2013 оны нэгдүгээр сараас Сэтгэцийн эрүүл мэндийн хууль батлагдсан. Энэ хуулиар хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжинэ гэдэг утгатай зүйл орчихсон. Одоохондоо сэтгэцийн эмнэлгийн эмч нарын хандлага өөрчлөгдөөгүй ч өрхийн эмч нар сургаад ирэхээр аяндаа гайгүй болно.

йыб

-Эмч нарын хангалт хэр байна?

-Хангалттай биш. Хөдөө орон нутагт цөөхөн сэтгэцийн эмч байгаа. Зарим аймагт огт сэтгэцийн эмч ч үгүй.  Зарим нэг эмч нар мэргэжил дээшлүүлээд ажилладаг.  Гэхдээ эмч нарыг бэлдэх нь гол асуудал биш. Бид энэ өвчин айх юм биш гэдгийг сум, өрхийн эмч нартаа ойлгуулж, тухайн өвчтөнөө тайвшруулж, ярьдаг болгох ёстой. Тэр хүн найзтай болсны дараа мэргэжлийн байгууллагын бид юу ярих вэ гэдэг асуудал яригдана. Эхлээд бид нар ойлгож, дараа нь нийгэмд ойлгуулах юм.

бы

-Эмнэлэгт хэвтээд эдгээд гарсан хүн хэр байдаг вэ?

-Өвчтэй хүний өвчин нь жилдээ нэг удаа сэдрэх тохиолдол байна. Өвчнийхөө шинж тэмдгээс болно. Нэг гайгүй болчихсон хүн жилдээ нэг эмчлүүлэх л ажил үлддэг. Гэхдээ нийгмээс хамааралтай өвчин учраас бүрэн эдгэчихдэг өвчин биш л дээ.

ыб

-Саяхан Төв аймгийн Батсүмбэр суманд ээж нь охиноо хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан. Уг эмэгтэйг шалгаад сэтгэцийн өвчтэй гэж оношилсон. Тэгэхээр тэр эмэгтэй шиг сэтгэцийн өөрчлөлттэй хүн  бидний дунд явж л байгаа. Тийм хүмүүсийг таньж мэдэж эмчилгээ хийлгэдэг болгомоор байна. Тэгэхгүй бол нийгмийн стрессээ дагаад дөрвөн хүн тутмын нэг гэж байгаа тэдгээр хүмүүс  дахиад ямар хэрэг хийхийг таах аргагүй. Үүнийг цаашид яах ёстой вэ?

-Айхтар гэмт хэрэг  хийхээр нь л тусд нь байлгах ёстой. Эд нар л ийм хэрэг тариад байна гэсэн ойлголт гарч байна. Гэтэл дөрвөн  хүний нэг нь гээд бодохоор монголд бол зөндөө байгаа гэсэн үг шүү дээ. Тэдэн дотроос  2-3 хан нь нийгмийг цочроосон үйлдэл гаргасан байна. Иий ноцтой хэрэг хийсэн хоёр эмэгтэй Шархадны эмнэлэгт хэвтэж байгаа юм байна лээ. Гэмт хэрэг хийлгэх нь биднээс ч шалтгаалдаг.  Нөгөө хүнийг уурлуулдаг. Уурласнаасаа болоод тэр хүнээс гарч байгаа үйлдэл хурц зэрлэг байдлаар илэрдэг. Гол нь тухайн хүн ямар амьдралтай, яаж асуудалд ханддаг байсныг нэг бүрчлэн мэдэж чадахгүй. Дэлхий нийтийн хандлагаас харахад хүн  стрессээ  гаргадаг байх ёстой. Бид нар уурлаад ч юмуу, уйлаад ч юм хүмүүс уу, хэрүүл хийгээд ч юм у у стрессээ гаргачихпдаг. Гэтэл тийм хүмүс стрессээ гаргахгүй удсанаас том асуудалд ороод байгаа юм. Тиймээс тэдний стрессийг арилгахын тулд “Өөртөө туслах бүлэг”-ийг байгуулсан. Миний асуудлыг надаас өөр хэн ч шийдвэрлэж чадахгүй  гэдгийг хүн бүр маш сайн ойлгох хэрэгтэй. Манай клубын хүмүүс тийм л зорилгоор цуглаж байна. Тэгээд ярьдаг болоод ирэхээр тэр хүн байнгын бухимдалд автаж, зэрлэгшихгүй. Бид тэднийг тоогоод л байвал тэр хүн засарна.

ыб

-Судалгаагаар сэтгэцийн өвчтэй хүмүүс төрөлхийн байна уу, олдмол байана уу?

-Ер нь ихэнх нь өвчнөөс болдог. Тархины гэмтэлээс болно. Удамшлийнх нь гайгүй. Манайд нарийн судалгаа байхгүй. ДЭМБ-аас 2001 оны судалгаа л байгаа.

ыйы

Хан-Уул дүүргийн “Өөртөө туслах клуб”-ын зохицуулагч Б.Лхагвасүрэн

Ы

-“Өөртөө туслах клуб”-т нь хичнээн хүн хамрагдсан бэ?

-Манай Хан-Уул дүүргийн 5,  8 хорооны өрхийн  эмнэлгүүдэд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өөртөө туслах бүлэг ажиллаж байгаа. Төсөл  хэрэгжээд дөнгөж зургаан сар болж байна. Бид 30 орчим хүн цуглуулсан. Тэднээс шигшигдсээр өөрсдийнхөө төлөө “Өөртөө туслах клуб”-ын идвэхитэй гишүүн болж байна.

ЫЯЁ

 

 -Зургаан сарын хугацаанд гарсан үр дүн?

-8 дугаар хороонд 20-иод хүн үлдсэн. Тэд энэ хугацаанд 3-4  удаа уулзалдаж, өөрсдийн хийж чадах зйүлээ гарын дор материалаа ашиглаж хийж, хамтраад үзэсгэлэн гаргаж байна.

ыйө

-Тэдгээр хүмүүс маань сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс үү эсвэл нилээн хүнд шатандаа орсон нь  уу ?

-Хүнд хэлбэрийнх нь биш. хөнгөвтөр. Гэхдээ сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс байна. Гэр бүлийнхээ  хүмүүстэй харьцаж чадахгүй байгаа хүмүүс хоорондоо нэгдчихээрээ бие биетэйгээ ярина. Удаад ирэхээрээ ах дүүсэг болж, хамт олонсог болоод ирдэг. Тийм болохоор гэртээ уйдаж ёуулгүй тэр бүлэгтээ ирээд гарын доорх материалыг ашиглан ажил хийгээд боломж нэмэгдэж байдаг.

йЫ

 -Энэ хүмүүсийн сэтгэцийн эмгэг олдмол байдлаг юм уу төрөлхийн байдаг юм уу

-Ер нь сэтгэцийн эмгэгтэй болох гурван шалтгаан бий. Осол гэмтэл, өвчний улмаас анагаах нь төрөлхийн гэж байдаг. Сэтгэцийн эмгэг удамшиж болдог, мөн өвчний улмаас үүсдэг. Эмгэг нь ижил төрөлийн учраас хоорондоо учир зүйгээ олох нь амархан байдаг.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MINII NER BORIS:
" ULAAN SARNAIN * * * BURXAN * * * YAGAAN YDESHLEG "
2023-07-12
MINII NER BORIS:
" ULAAN SARNAIN * * * BURXAN * * * YAGAAN YDESHLEG "
2023-07-12
MINII NER BORIS:
" ULAAN SARNAIN * * * BURXAN * * * YAGAAN YDESHLEG "
2023-07-12
Bondogo:
Ugui
2022-01-03
Heregtseet hariu eregch:
Setgetsiin emgeg ilreeddbaigaa hunii ger buliin gishuunii huvid bid yu hiih estoi talaar zovlogoo ogson bolovuu gej naidaj bailaa. Ymar ymar baiguullaga oroltsson iim tiim ym hiisen gej hudlaa hiirhesnees bish yg todorhoi zovlogoo ch baisangui.
2020-12-05
unshigch:
edgeer setgegdel bichsen humuus barimt notolgootoi yum yarimaaryum!!!! yamar l emch hunovchtongooroo togloom tohuu hiiij doromjlood suuj baihavdee!!! tiim mundag yum bol oorsdoo ochood emchleed, zasaj zalruulj unen torhiig ne ilchleechdee!!!
2017-05-03
сануулга:
Энэ шар хадны эмнэлэгт хэвтээд улам дордоод бүр дэмийрдэг болоод гарч ирдэг юм байна лээ шүү хүмүүсээ. Би ар гэрийнх нь хүний хувьд одоо болтол хамрамсж байна........яривал зөндөө хүний эрх зөрчигдсөн асуудлууд байдаг юм байна лээ.
2016-05-14
helmegdegch:
zow helsen bna
2015-10-04
Хэлмэгдэгч:
ар гэр. ийг дэмжиж байна. Энэ эмнэлэг бол хүн эмнэдэг эмнэлэг биш, алуурчин хуучны аргаасаа салаагүй, хүнийг амьдаар нь залхаан цээрлүүлдэг алуурчин эмнэлэг шүү хүмүүс минь. Элдэв ахан дүүсээ энд хүчээр авчирч битгий л эрүүл хүнээ энэ эмнэлэгт улам галзуу солиотой болгож эрүүл хүнээ тамд илгээгээрэй. Алуурчин эмнэлэг.
2015-06-23
helmegdegch:
zow helsen bna
Хэлмэгдэгч:
шингэнийг нь хүчээр хасаж, ам руу нь юу ч өгөөд байгаа нь мэдэгдэхгүй эмээр бөмбөгддөг гээд энэ эмнэлгийн яг дотоод ажил бол одоо хүртэл хуучин нийгмийн хүнийг тарчлаан, зовоож, залхаах аргаар энэ хөөрхийлөлтэй хүмүүсийн өөрийгөө авч явах чадвараа алдсаныг нь далимдуулан маш муухайгаар хүний эрхийг зөрчиж байгааг хууль хяналт, холбогдох яам газар нь мэддэг юм болов уу? Мэдрэл болон сэтгэцийн өвчтөнгүүдийг нэг дор хүчээр шоронгоос долоон дор аргаар хориж цагдан, хүнийг эрүүл болгох биш, улам тарчлаан зовоож, эрүүл байсныг нь харин улам галзуу солиотой болгож байдгийг хүмүүс ер нь мэддэг болов уу?энэ тухай мэдмээр байвал утас, имэйл-ээ үлдээнэ үү.
2015-06-23
Хэлмэгдэгч:
но-той асуудлууд, хүний эрх энд маш ноцтойгоор зөрчигддөг гэвэл хэн ч итгэхгүй, яагаад гэвэл энэ асуудлаа тэд гадагшаагаа гаргадаггүй, эмч нь хүртэл тэдэнтэйгээ эвлэрчихсэн, шөнийн ээлжиндээ архи уугаад л мансуураад явдаг эмч нар байна. Энэ тухай үнэн бодит түүх мэдмээр байвал доор утас имэйл-ээ үлдээ, энэ явдлын жинхэнэ гэрч, тамлалыг нь эдэлсэн хүн би байна. Элдэв сэтгэцийн эр эм өвчтөнгүүд нь жорлон дотроо эр эмийн элдэв явдал хийгээд байгааг мэдсээр байж зогсоодоггүй, яагаад гэвэл тэр эр юм нь тэдний гар хөл, бууны нохой. Ийм л элдэв тасгууд одоог хүртэл энэ ардчилсан Монголд байгаад л байдаг, эрүүл, өвчтэйг нь ч сайн ялгаж чадахгүй, хамт хориж, хоолноос нь бас хасна, уух усыг нь хорино учир нь асрагч сувилагч нар дундаас нь эмийг хулгайлчихдаг, тэгээд эмнийх үйлчилгээ нь гарчихна гээд хүний өдөрт уух ёстой шингэнийг нь
2015-06-23
Хэлмэгдэгч:
Шар хадны гэх энэ эмнэлгийн 3 болон 5 дугаар тасаг, бусад хурц гээд байгаа хүмүүсийн тасгийн ажил хөдөлмөрийг шалгаасай, тэдний яаж ажилладагийг хянадаг байгууллага байдаггүй юм шиг санагдсан. Тэнд ажилладаг асрагч, сувилагч нар тэнд байгаа хурц хүмүүсийн зүгээр л өөрсдийн тоглоом шоглоомоо болгож, дуртай үедээ хүлж боож байдаг, тасаг дотроо дуртай үедээ тамхи татаж, сэтгэцийн өвчтэй хүмүүсийнхээ дунд нь ширхэг тамхи шидээд л өлсгөлөн нохойд дунд нь яс шидэж байгаа мэтээр тэрийгээ харж баясаж хөөрч байдаг. Асрагч сувилагч нар бараг өөрсдөө энэ хүмүүсээсээ дутахааргүй сэтгэцийн өвчтэй болчихсон, тэднийгээ зодож, занчиж, орилуулж, тэрэндээ таашаал эдэлж суудаг гэвэл та нар итгэх үү? Энэ бол үнэн юм шүү, тэд энэ байдлаа дээш нь мэдэгдүүүлэхгүй гадагшаа мэдүүлэхгүйн тулд маш олон тагнуул дотроо тавина, эрүүл хүнийг тамласаар зовоож, зодсоор орилуулсаар, ямар ч эм өгөөд байгаа нь мэдэгдэхгүй элдэв хүнд төрлийн хүчтэй эмнүүд эмчийн бичиж өгсөн заавраас нь нэмж өгдөг гээд элдэв но-той асуудл
2015-06-23
ар гэр:
шар хадны эмнэлэг эрүүл хүнийг өвчтэй гэж онош тавьдаг, эдгэрэх боломжтой хүнийг сэтгэц нөлөөт эмээр бөмбөгдөж улам галзуу болгодог, энэнээс болоод олон сайхан хүн бүх насаараа хохирч яваа шүү. эмнэлэг гэхээсээ илүү шорон, зоо парк л гэсэн үг. өвчтөн болон тэдний ар гэийнхэнтэй ямарч хүндэтгэлгүй харьцдаг. өвчтэй гэж бодож байгаа тэр хүн юу ярьж байна, юу хүч байна, ямар учир шалтгаантай байна гэдгийг огт авч үздэггүй. өвчтөн хэрэв юм хэлбэл галзуу байна, критик суугаагүй байна гээд улам л эмээр бөмбөгддөг. ингээд тархийг нь үхүүлж нэгмөсөн цааш харуулдаг даа. ур чадваргүй, чадамжгүй эмнэлгийн хүчирхийллийн золиос болсон хүмүүс надаас авахуулаад зөндөө байна.. тэр эмнэлэгт хүнээ аваачна гэдэг үнэхээр сэтгэл эмзэглүүлэм хэцүү байдаг.. та нар ийм эмнэлэг харсан уу? очоод үзээрэй? гадныхан ямар нөхцөлд сэтгэцийн эмгэгийг эмчилдэг билээ? манайхан яаж эмчилдэг / эмчилдэг ч гэж дээ алдаг/ билээ?
2014-12-30
учирал:
ийм худал балай судалгаа хаанаасаа гаргаж олонд зарлаж монголчуудын тал сэтгэл мэдрэлийн гажигтай гэж доромжилж сууна э! хэдэн жинхэнэ гажигтай эмч нар солиорч байгаа юм. ер нь тэгээд зүрх,элэг , уушиг, ходоод гэдэс гээд эдгээр тэнэгүүдийн бичдэгийг нэгэтгээд үзвэл монголд нэгч эрүүл хүн гарахгүй болно. ингэж солиорохоо эмч нар больж, ажлаа хийх хэрэгтэй. сайн хүн болох гэсний хэрэггүй. их юм мэддэг хүмүүс болох гэсний хэрэггүй.
2013-11-24
ene darga nar ni:
энэ дарга эмэгтэй ганчулуун гэдэг нь лав маш дээрэлхүү, ихэрхүү зантай хүн байна билээ дээ. ийм харьцаатай хүмүүсээр дүүрсэн газраас бол өвчтөн зугтах л юм билээ. юун эмчлүүлэх вэээээ. манай эмч болон эмнэлгийн дарга нар мэдлэг боловсролоо дээшлүүлдэггүй юм гэхэд ааш зангаа, харьцаагаа эхлээд засмаар байгаа юм. ганчулуун гуайг өөрийг нь бол маш их, бүр дэндүү их стресст орсон, өөрийнхөө сэтгэцийг анхаармаар болсон хүн юм гэж бодсон доо. та дүгнэлт хийнэ биз дээ өөртөө.
2013-11-23
sainaa:
nadad zovlolgoo ogooch minii huu humsaa bainga oroldood humsaa garaaraa avdag yum ene asuudal uu
2013-11-23
udval said aa:
ta ene huviin emnelege tsegtsleh tsag ni blsn yum bishv tsaana chine neg l ih saihn zantai emch nar ard tvmei tolgoig ergvvlj togloj ba da .ydahd ysanch ih vnetei vzdeg yum . ovdood l vzvvleh monggvi hvmvvs ih bnsde avdag hed haana ch hvreltsehgvi .arga baraghda buhimdsn ni setgetsin ovchin blj ba .deer ni olon hoolni gazar ard tvmni hododor toglj ba shv
2013-11-23
зочин:
энэ сэтгэцийн өвчин гэж нэрлэгдээд байгаа энэ асуудлыг хамгийн дэврээж архагшуулдаг хүмүүс нь энэ шархадны эмнэлгийнхэн байдагшдэ эмч нар нь өөрсдөө одоо та нар хардаа энэ эмчилгээ эрхэлсэн орлогч гэдэг эмэгтэй бол яавч ч эрүүл хүн биш л байна наад эмнэлэгийн ажилтнуудаа шинэ залуу хүмүүсээр сэлгэж чадваржуулаачээ аймаар газар шдэ уг эмнэлэг нь өөрөө
2013-11-23
зочин:
сэтгэцийн өвчин чинь хамгийн тулгамдсан асуудал болоод бна шүү дээ. эмч нараа чадваржуул, эмнэлэгээ сайжруул, өөр ямар арга хэмжээ авмаар бна бүгдийг одоо л хиймээр бна даа. их оройтож бна. төсөл гэдэг нь үнэн чанараараа хэрэгжээсэй. гэрт нь байлгах хэрэгтэй л гэнэ тэр өвчтэй хүнийг чинь харах хүн хэрэгтэй болно шүү дээ. тэр хүн нь бас ажил хийж мөнгө олох хэрэгтэй шүү дээ. энэ талыг нь бас сайн боддож үзмээр юм шигээ. эргэн тойронд асуудалтай хүмүүс их бнаа. ажил дээр ч, ах дүү нар дунд ч. эмч биш хүний нүдэнд л илт мэдэгдэж бна. яаж бүгдийг нь хамруулах вэ??? чадахгүй биз дээ. хэлээд хэлээд тэр хүмүүс нь өөрсдөө очихгүй. хэцүү асуудал...
2013-11-23
зочин:
сэтгэцийн өвчин чинь хамгийн тулгамдсан асуудал болоод бна шүү дээ. эмч нараа чадваржуул, эмнэлэгээ сайжруул, өөр ямар арга хэмжээ авмаар бна бүгдийг одоо л хиймээр бна даа. их оройтож бна. төсөл гэдэг нь үнэн чанараараа хэрэгжээсэй. гэрт нь байлгах хэрэгтэй л гэнэ тэр өвчтэй хүнийг чинь харах хүн хэрэгтэй болно шүү дээ. тэр хүн нь бас ажил хийж мөнгө олох хэрэгтэй шүү дээ. энэ талыг нь бас сайн боддож үзмээр юм шигээ. эргэн тойронд асуудалтай хүмүүс их бнаа. ажил дээр ч, ах дүү нар дунд ч. эмч биш хүний нүдэнд л илт мэдэгдэж бна. яаж бүгдийг нь хамруулах вэ??? чадахгүй биз дээ. хэлээд хэлээд тэр хүмүүс нь өөрсдөө очихгүй. хэцүү асуудал...
2013-11-23
зочин:
сэтгэцийн өвчин чинь хамгийн тулгамдсан асуудал болоод бна шүү дээ. эмч нараа чадваржуул, эмнэлэгээ сайжруул, өөр ямар арга хэмжээ авмаар бна бүгдийг одоо л хиймээр бна даа. их оройтож бна. төсөл гэдэг нь үнэн чанараараа хэрэгжээсэй. гэрт нь байлгах хэрэгтэй л гэнэ тэр өвчтэй хүнийг чинь харах хүн хэрэгтэй болно шүү дээ. тэр хүн нь бас ажил хийж мөнгө олох хэрэгтэй шүү дээ. энэ талыг нь бас сайн боддож үзмээр юм шигээ. эргэн тойронд асуудалтай хүмүүс их бнаа. ажил дээр ч, ах дүү нар дунд ч. эмч биш хүний нүдэнд л илт мэдэгдэж бна. яаж бүгдийг нь хамруулах вэ??? чадахгүй биз дээ. хэлээд хэлээд тэр хүмүүс нь өөрсдөө очихгүй. хэцүү асуудал...
2013-11-23
зочин:
сэтгэцийн өвчин чинь хамгийн тулгамдсан асуудал болоод бна шүү дээ. эмч нараа чадваржуул, эмнэлэгээ сайжруул, өөр ямар арга хэмжээ авмаар бна бүгдийг одоо л хиймээр бна даа. их оройтож бна. төсөл гэдэг нь үнэн чанараараа хэрэгжээсэй. гэрт нь байлгах хэрэгтэй л гэнэ тэр өвчтэй хүнийг чинь харах хүн хэрэгтэй болно шүү дээ. тэр хүн нь бас ажил хийж мөнгө олох хэрэгтэй шүү дээ. энэ талыг нь бас сайн боддож үзмээр юм шигээ. эргэн тойронд асуудалтай хүмүүс их бнаа. ажил дээр ч, ах дүү нар дунд ч. эмч биш хүний нүдэнд л илт мэдэгдэж бна. яаж бүгдийг нь хамруулах вэ??? чадахгүй биз дээ. хэлээд хэлээд тэр хүмүүс нь өөрсдөө очихгүй. хэцүү асуудал...
2013-11-23
зочин:
сэтгэцийн өвчин чинь хамгийн тулгамдсан асуудал болоод бна шүү дээ. эмч нараа чадваржуул, эмнэлэгээ сайжруул, өөр ямар арга хэмжээ авмаар бна бүгдийг одоо л хиймээр бна даа. их оройтож бна. төсөл гэдэг нь үнэн чанараараа хэрэгжээсэй. гэрт нь байлгах хэрэгтэй л гэнэ тэр өвчтэй хүнийг чинь харах хүн хэрэгтэй болно шүү дээ. тэр хүн нь бас ажил хийж мөнгө олох хэрэгтэй шүү дээ. энэ талыг нь бас сайн боддож үзмээр юм шигээ. эргэн тойронд асуудалтай хүмүүс их бнаа. ажил дээр ч, ах дүү нар дунд ч. эмч биш хүний нүдэнд л илт мэдэгдэж бна. яаж бүгдийг нь хамруулах вэ??? чадахгүй биз дээ. хэлээд хэлээд тэр хүмүүс нь өөрсдөө очихгүй. хэцүү асуудал...
2013-11-23
unshigch:
iim ovchtei ulsuudiig emchildeg emnelgiin nohtsol baidliig saijruulah heregtei. hun emchluuleh bish ulam hundreheer aimaar orchind bdag yum bna lee. zarim emch.suvilagch.asragch nar ovchtondoo deerelhuu shuud huchirhiillliin arga heregledeg n shar hadnii emneleg deer haragdsan ulsaas anhaaral sain handuulah heregtei emch nariin chadvariig deeshluuleh heregtei. ovchtei n todorhoi huntei haritsaj baij tiim tiim hachin yum yariad geh emch bdag yum bna lee. suvilliin mayagiin orchin toi setgel zasliin emchilgee hiideg setgetsiin emneleg heregtei bnaa saidaa
2013-11-23
unshigch:
iim ovchtei ulsuudiig emchildeg emnelgiin nohtsol baidliig saijruulah heregtei. hun emchluuleh bish ulam hundreheer aimaar orchind bdag yum bna lee. zarim emch.suvilagch.asragch nar ovchtondoo deerelhuu shuud huchirhiillliin arga heregledeg n shar hadnii emneleg deer haragdsan ulsaas anhaaral sain handuulah heregtei emch nariin chadvariig deeshluuleh heregtei. ovchtei n todorhoi huntei haritsaj baij tiim tiim hachin yum yariad geh emch bdag yum bna lee. suvilliin mayagiin orchin toi setgel zasliin emchilgee hiideg setgetsiin emneleg heregtei bnaa saidaa
2013-11-23
unshigch:
iim ovchtei ulsuudiig emchildeg emnelgiin nohtsol baidliig saijruulah heregtei. hun emchluuleh bish ulam hundreheer aimaar orchind bdag yum bna lee. zarim emch.suvilagch.asragch nar ovchtondoo deerelhuu shuud huchirhiillliin arga heregledeg n shar hadnii emneleg deer haragdsan ulsaas anhaaral sain handuulah heregtei emch nariin chadvariig deeshluuleh heregtei. ovchtei n todorhoi huntei haritsaj baij tiim tiim hachin yum yariad geh emch bdag yum bna lee. suvilliin mayagiin orchin toi setgel zasliin emchilgee hiideg setgetsiin emneleg heregtei bnaa saidaa
2013-11-23
unshigch:
iim ovchtei ulsuudiig emchildeg emnelgiin nohtsol baidliig saijruulah heregtei. hun emchluuleh bish ulam hundreheer aimaar orchind bdag yum bna lee. zarim emch.suvilagch.asragch nar ovchtondoo deerelhuu shuud huchirhiillliin arga heregledeg n shar hadnii emneleg deer haragdsan ulsaas anhaaral sain handuulah heregtei emch nariin chadvariig deeshluuleh heregtei. ovchtei n todorhoi huntei haritsaj baij tiim tiim hachin yum yariad geh emch bdag yum bna lee. suvilliin mayagiin orchin toi setgel zasliin emchilgee hiideg setgetsiin emneleg heregtei bnaa saidaa
2013-11-23