"Он цагийн өнгө аяс"-ыг харуулна
2013-11-23

 

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн "Он цагийн өнгө аяс" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны арт галлерейд өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийнэ. Түүний зурсан “Арван улаан ямаа” зургийг уран зураг сонирхогчид сайн мэддэг.

 

Тэрээр тус зургаа 1968 онд зур­сан. Г.Дүнбүрээ зураач малчин хүн болохоор өөрийн ямааныхаа тухай зурсан зургийг тухайн үеийн нам засгийнхан хө­рөнгөтний үзэл сурталтай, марксизм, ленинизм мэд­дэггүй гэж шүүмжлэн, Намын төв хорооны 28 дугаар тогтоол гаргахад хүрсэн байдаг. Тэд түүнийг хүйтэн хошуутай мал зур­лаа гэж болон тухайн үейин намын төв хорооны 10 гишүүнийг ямаагаар төсөөлж зурлаа гэж хардаж, зураач­дын хорооноос сануулга өгч ойр зуурын аж ахуйд явуулж байжээ.

 

Мөн түүний ”Монгол транс”, “Фронтод”, “Хүрээ Майдар”, “Дөрвөн уулын савдаг”, “Бурхдын орон” зэрэг түүхийн болон ард түмнийхээ амьдралаас судлан бүтээсэн өвөрмөц зургууд байдаг. Үүнээс гадна Г.Дунбүрээ зураачийн бүтээлүүдийг гадны урлаг сонирхогчид шимтэн үзэж, өдгөө АНУ, ОХУ, Чили, БНСУ, Франц, Япон, Вьетнам зэрэг орны музей болон хувийн цуглуулагчийн санд бүтээл нь хадгалагдаж байгаа аж.

Б.Буд

 
Shuud.mn
Сонин хачин
yatga tseheendei:
vnexeer gaihamshigtai myndag zyraach shvv bi taniig vrgelj xvndelj shvtej yabdag shvv bvx zyrsan zyragnyydiig tani vzdeg,mash goe vgeer zvurlej xelexiin araggvi tanid amjilt amidrald tani cain caixan bvxniig chin setgeleesee xvsen erøøe;-)tani aldartai goviin zereglee zyrag tani nadad bgaa mash goe zyrag
2014-11-25
dashka-29:
tand amjilt husie!
2013-11-24
zochin:
dunburee guai bol realist zurag zurdag sain zuraach ungu n ih goe
2013-11-23
zochin:
durvun uulin savdag zurag nadad baigaa saihan sanagdaj bna
2013-11-23