“Тагнуулч аав” дахин орлогоороо тэргүүллээ
Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Тагнуулч аав” 60,782,000 төгрөгийн орлого олж байсан бол энэ долоо хоногт 55,897,000 төгрөгийн ашиг олжээ. Хэдийгээр өмнөх долоо хоногоос орлого буурсан ч энэ долоо хоногт орлогоороо дахин тэргүүлсэн байна. Харин хоёрт “Зүүдэнд ч оромгүй явдал” кино 50,970,000 төгрөгийн орлого олсон бол таван долоо хоногийн турш Монголын кино урлагын тайзан дээр манлайлсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 28,254,000 орлогоор удаалжээ. Мөн “Хөлтрөг” 16,162,00, "Үхлийн симфони” 8,434,000, төгрөгийн орлого тус тус олжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ