
Өнөөдрийг хүртэл дээд шүүхэд намаа бүртгүүлж чадаагүй байгаа ИЗН ирэх оны нэгдүгээр сард их хурлаа хийх гэж байна. Уг хурлаар бүтцийн асуудлыг хэлэлцэж удирдлагаа шинээр томилох юм байна.
Энэ үеэр ИЗ-НН-ын дарга Д.Энхбат гишүүдийнхээ хамтаар ИЗН-д элсэх юм. Учир нь 2012 оны сонгууль ойртож байгаа, ийм цаг үед Улсын дээд шүүхээс ИЗ-НН-ын бүртгэлийг хийхгүй хойшлуулсаар байгаа нь ирэх сонгуульд оролцохын тулд үүнээс өөр гарцгүй болгож байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нар хэлж байна.
Улсын дээд шүүхийн хувьд хууль зөрчөөд байгаа.
Учир нь хэзээ ч Ногоон намд байгаагүй, МАХН-аас оруулсан хүнийг удирдлагаараа сонгон, намын даргаа болгож, Ногоон намыг бүртгэлжүүлсэн гэж үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ