О.Насанбурмаа тавдугаарт жагсчээ
Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо буюу ФИЛА-аас өнгөрсөн есдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын текникийн үзүүлэлтүүдийг гаргажээ.
5
Техникийн үзүүлэлтүүдэд хамгийн олон оноо авсан, хамгийн бага оноо алдсан, хамгийн үр дүнтэй барилдсан зэрэг үзүүлэлтийг хамруулсан бөгөөд хамгийн олон оноо авсан бөхөөр 51 кг-ын жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын бөх Сун Янан тодров. Тэрээр тэмцээний турш таван барилдаан хийхдээ нийтдээ 42 оноо авчээ.
5
Харин хамгийн бага оноо алдсан бөхчүүдийн жагсаалтыг Япон улсын алдарт бөх Саори Ёшида тэргүүлэв. Түүнээс өрсөлдөгчид нь нэг ч оноо салгаж чадаагүй аж. Энэ жагсаалтын тавдугаар байранд МУГТ Очирбатын Насанбурмаа дөрвөн оноо алдсан үзүүлэлтээр бичигдсэн бол МУГТ Соронзонболдын Батцэцэг 10 оноо алдаснаар есдүгээр байранд оржээ.
R
Хамгийн сайн хамгаалсан бөхчүүд (хамгийн бага оноо алдсан) 1- Саори Ёшида (Япон) 0 2- Maрианна Састин (Унгар) 2 3- Kaoри Ичо (Япон) 3 3- Наталья Воробьева (ОХУ) 3 5- Очирбатын Насанбурмаа (Moнгол) 4 6- Сун Янан (БНХАУ) 7 7- Екатерина Ларионова (Kaзахстан) 8 8- Aлисса Николь Лампе (АНУ) 9 9- Эри Тосака (Япон) 10 9- Шу Чен (БНХАУ) 10 9- Eмис Барка (Унгар) 10 9- Taйб Юсейн (Болгар) 10 9- Соронзонболдын Батцэцэг (Moнгол) 10 9- Aлина Стадник-Махиня (Украин) 10 9- Сара Дошо (Япон) 10
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ