Эдийн засгийг хямраачихгүй байх амархан л баймаарсан

img

Эдийн засаг сэргэх бололцоо олдохгүй байгаагийн гол шалтгаан сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хөрөнгийн хөөсрөл. Савны амсар дүүрчихээд байхад дээр нь нэмж цутгасаар байгаад халиаж асгасан хэрэг. Асгасан нь эргээд гай тарьж байна. Зах зээл эрэлт нийлүүлэлтээс гадна үндэстний өөрийнх нь хөдөлмөрийн бүтээмжээс шалтгаалдаг. Манайхан гаргаж байгаа баялагтаа нэмүү өртөг шингээж чадаж байна уу. Байгаа баялгаа тэр чигээр нь зараад л байдаг. Эргээд тэр мөнгө нь хий хоосон ашиг болон хөөсөрч байгаа юм.

5

Жилдээ хоёр удаа цуглаж хэдэн хууль баталчихаан болоод үлдсэн хугацаанд нь амарчихдаг Их хурал ирэх оны төсвөө батлачихсан хойно амрахаа л яарна. Шинэ жил, цагаан сар гээд улсын хэтэвчийг хоослож эхэлнэ. Эдийн засгаа сэргээх дорвитой арга хэмжээ чуулганаар яригдсангүй. Эдийн засгийн хямралын хоёр дахь давалгаа хүчтэй болно. Урин дулаанд тохиосон бол бас чиг яая гэхсэн. Хөрөнгийн зарцуулалт эрс өсдөг хүйтний улиралд таарч байна.

5

Эдийн засаг яагаад ингэтлээ савлаад байгаагийн гол шалтгаан бусдаас дэндүү хараат байгаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэлтгүй бүх зүйлийн үнэ ханш чангарсан. 20 хувьд хүрэх гэж тэмүүлж байгаа инфляциа аргалж чадаагүй байтал гэнэтхэн асар их мөнгөний үнэр аваад угаас шингээх багтаамж муутай сав маань цуурч эхэлсэн юм. Цутгах зүйлгүй болохоор нэгэнт цуурсан ан цаваар хөрөнгө мөнгө ууршаад алга болчихож байна. Хятад хэрэвзээ Монголоос нүүрс, зэс худалдан авахаа багасгах арга хэмжээ авах л юм бол хямралын дараагийн давалгаа хэдхэн сарын дотор эдийн засгийг бүрэн сүйрүүлнэ. Р.Амаржаргал гишүүн үүнийг хэдэнтээ сануулаад хүчрэгдэхээ больсон төрийн түшээдээс өрх тусгаарлах саналаа хүргүүлж байхав дээ. Толгой эдийн засагчдынхаа саналыг тоодоггүй цээжний пангаар хүссэн тоогоор данс хараагаа тооцдог төсвийн талаарх ойлголтоо цэгцлэхгүй бол энэ Засаг удахгүй. Бүх зүйл нь хомсдоод ирдэг хаврын улирал айсуй. Хүссэн ч хүсээгүй иргэдийн амьдрал тэмцэлд дуудна.

5

Үнэ тогтворжуулах сангийн тэр их мөнгө ямар ч үр ашиггүй зарцуулагдлаа. Хэдхэн толгой компанийн хэтэвчийг зузаалаад нийтэд үр ашиггүй зүйл болсон. Өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарахад Засаг баярлалдах биш болгоомжтой хандах ёстой байлаа. Энэ өсөлт үнэхээр бодит өсөлт мөн үү, энгийн иргэдэд хэрхэн хүрч наалдаж байна гэж эрх баригчид дорвитой судалгаа хийсэн бол өнөөдөр амаа барихгүй байлаа. Хөөсөрсөн өсөлт гэдэг нь ойлгомжтой болуут л хөрөнгө оруулалтын үргүй зардлуудаа л эргэж харлаа. Энгийн иргэний халаасанд хэдэн төгрөг байна вэ гэдгийг шалгасангүй. Шалгахыг хүссэнгүй. Яагаад гэвэл ард түмнээсээ итгэл даах чадваргүй гэх үнэлгээ авах байсан болохоор тэр. Ажилгүйдэл, ядуурал байсаар л байна. Ядуурал буурлаа гээд байсан үнэндээ өнгөрсөн жилүүдэд ядуурал бүр их өслөө. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдээгүй байхад юмны үнэ тэнгэрт хадаад байхад ядуурлыг бууруулах үлгэр яриад яах юм. Тэгээд ч ирэх онд өсгөчих хэмжээний мөнгө Засгийн улайсан дансанд л лав байхгүй.

5

Гадныхан эдийн засгийн хямралын дараагийн шинж тэмдэг мэдэгдвэл сэргэхэд маш хэцүү байх болно гэж бичиж байна. Гадаад зах зээл ч хямралтай хэвээр байгаа. Яахав нүүрсний экспорт жаахан сэргэлээ. Зэсийн үнэ харьцангуй тогтвортой өсөх магадлалтай байгаа нь хэсэгтээ эдийн засгийг нураачихгүй л байх. Гэхдээ хямрал эхэлчихжээ, дараагийн давалгаа гэж мунгинахын оронд хэрхэн давах вэ гэсэн стратеги төлөвлөгөөгөө УИХ сая ярилцсан бол илүү үр дүнтэй байх байлаа.    Зүгээр нэг стратеги бодлого боловсруулаад орхих юм биш. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулаад маш нарийн бодлого боловсруулахгүйгээр хэдэн дарга сайдуудын амаар явбал ээ дээ бүтэхгүй нь байна. Эдийн засгийг амаар ярьж, хийсвэрээр хэрэгжүүлж болдоггүйд л хамаг учир байгаа юм шүү дээ. Эдийн засгийн хямрал аль салбарт хүндээр тусах нь вэ, аль салбарт илүү түлхүү хөрөнгө оруулж, бодлогоо төвлөрүүлэх ёстой вэ, аль салбарыг хөгжүүлбэл бидэнд ашигтай вэ гэдгийг маш нарийн тооцож гаргая л даа. Нүүрсний олборлолт багасч, төмрийн хүдрийн эскпорт буурч, зэсийн үнэ унахад яах вэ гэж толгойгоо барьдгаа больчихмоор байгаа юм.

5

Бидэнд боломж байна. Мах, гурилаараа өөрсдийгөө хангачихдаг боллоо. Илүүг ч гадагш нь экспортлох боломж байна. Дэлхий даяараа идэх хоолны хэрүүл маргаан хийж байгаа үед мануус шиг боломжтой нь хаа байгаа юм. Эдийн засагт хүчтэй цочроо өгч байдаг Оюутолгой, Тавантолгойгоор хоногийнхоо хоолыг тасалдуулчихгүй явах бүрэн бололцоо бидэнд байгаа.  Монгол Улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 ам.доллартой гарсан хэрнээ ажилгүй ядуу, амьдрал хэцүү хэвээр л байна. Мал аж ахуй, газар тариалан, барилгын салбараа босгоё л доо. Ажилтай ч болно, нэмүү өртөг шингэсэн бүхэл бүтэн эрдэнэс баялаг байна. Үнэ тогтворжуулан сан гээчээр мөнгө угааж суухаар хөдөө аж ахуйн биржээ байгуулаач. Ченжүүд өсгөөд байна гэж уйлан дуугарч суухаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаараа дамжуулаад биржүүдээ өндийлгөчих. Уг нь амархан л гаргалгаа юмсан. Их мэддэгчүүдэд жижиг зүйл ч сэтгэшгүй том асуудал дагуулдаг юм байлгүй.

5

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
та ямар их юм мэддэг юм бэ. эдийн засгийн бүх юм холбоотой нэг тал сайн байхад нөгөө талд муу нөлөөтэй байх жишээтэй тийм учраас донжийн олох хэцүү.
2013-11-28
uildverlegch:
une togtvorjuulah mongo ochih yostoi uildverligchidee ochoogui,yamarch uildver erheldeggui ah iin darga nariin humuust l ochson,mongo ugaalt bolson shuu.bi uildertee ergeltiin horongo huseed oldoogui.iim ardchilal shudarga zasag baih uu,
2013-11-27
монгол хүн:
эдийн засгийг тэлнэ гэж яриад байх юм. өндөрсгөх хэрэгтэй байна ш дээ. өөрөөр хэлбэл үр бүтээмжийг нь дээшлүүлэх. ингэснээр иргэдийн орлого нэмэгдэнэ
2013-11-26
zochin:
ard tumnii amidral udur honogoor dooshilj bnaa abch bgaa tsalin n amidrald haanaa ch hurehgui bna. ene nobshnuud uls orniig dampuuruulj guitslee sh dee. boslogo gargaj luibarchdiig yag nuguu rumind chaucheskug buudan alsan shig horooh n haa* yum be tegehdee l oilguulah tsag n irsen bish uu
2013-11-26
hongoroo:
ene heden shunaltai umnuudaas yls ornoo udirdah uhaan garah uu aan...
2013-11-26
саран:
эдийн засаг өсөлттэй гарсан нь л гээд байдаг ард түмэнд нялздаггүй өсөлтөөр ч яах юм доллар үнэ өсөөд одоо бүр дэлгүүр орохоос ч жийрхдэг боллоо
2013-11-26
jargal:
ih zuv zuil bichsn b.a
2013-11-26
zochin:
"мэргэжлийн хүмүүсийг оролцуулаад маш нарийн бодлого боловсруулахгүйгээр хэдэн дарга сайдуудын амаар явбал ээ дээ бүтэхгүй нь байна" mash zov dygnelt hiisen baina, demjij baina. zov bodlogotoi higjij baigaa ulsuud bygd ingej hogjdog.
2013-11-26
zocin:
zuv shuu.
2013-11-26