Чөлөөтийн шигшээ баг гран при тэмцээнд зодоглоно
Манай чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан 2011 оны эхний тэмцээнүүддээ хүч үзэхээр ОХУ-ыг зорьсон.
Тэд ОХУ-ын Красноярск хотноо зохиогдож буй Д.Г.Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнд өрсөлдөж байна. Үүний дараа нэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Красноярск хотод болох ОХУ-ын домогт бөх, олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит гран при тэмцээнд зодоглох юм. Уг тэмцээний дараа Улаан-Үдэд хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болох Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд барилдахаар төлөвлөөд байгаа аж.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ