Гитарын утас амраагаагүй 20 жилээ тайлагнана

img

Монголын рок попын урлагт томоохон байр суурь эзэлж, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон “Хурд” хамтлаг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

7

Тус хамтлаг 20 жилийн ойн тоглолтдоо зориулсан хэвлэлийн хурлаа өнөөдөр “Grand Khaan” Irish pub-д хийлээ. Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл авах боломж нээлттэй байж  “Цэргийн бодол”, “Эх орон” гэх монгол түмний хайртай уран бүтээлээ толилуулсан зэрэг нь зохион байгуулагчид ширээний ард суугаад, сэтгүүлч жижүүрийн асуулт асуудаг бусад хурлаас өөр байлаа.

6

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Манай хамтлаг 1993 онд байгуулагдаж, гитарын утсаа амраалгүйгээр, монгол хэлийг сонсч мэддэг бүх үзэгч, сонсогчтойгоо хамт нартай, бороотой, салхитай, шороотой олон өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Энэ бүх хугацаанд хамтдаа байсан та бүхэндээ мэхийн ёсолъё. Бид энэ ойгоороо зөвхөн тоглолт хийгээд өнгөрөх биш фенүүддээ үлдэх “хурд” нэрийн брэнд, хөгжмийн холбогдолтой зүйл, жижиг сувинеруудыг хийлээ. Мөн алтан пянз хэвлүүллээ. Энэ бол амьд хөгжим тоглодог хамтлагуудын мөрөөдөл байдаг. Бас хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа, хэдэн тооны цомог гаргасан зэрэг шалгуурууд байдаг юм байна. Бүх шалгуурыг давж Азиас тэр тусмаа Монголоос алтан пянз хэвлүүлсэндээ баяртай байгаа. Монголын рок поп урлагийн хөгжил юм даа. Дэлхийн одууд алтан пянзаа хийлгэдэг АНУ-ын Лос-Анжелесийн үйлдвэрт хэвлүүлсэн. Лэди-Гагагийн алтан пянз хөвөрч гараад дараагаар нь “Хурд”-ынх орсон гэхээр энэ чинь Монгол юм шүү дээ гээд баярламаар, бахархмаар сэтгэгдэл төрсөн. Бидний алтан пянз маань тус үйлдвэрт болон Холливудын “Guiater Center”-т залагдана” гэж ярилаа. Түүнээс “Хурд” яг одоо хэдэн км/цагийн хурдтай давхиж байна гэж асуухад “Бид яг өнөөдөр машины хурдаар гэвэл 80 орчим км/цагийн хурдтай явж байгаа болов уу. Тоглолт дөхөх тусам хурд түргэснэ. Тоглолт дээрээ 100 км/цагийн хурдтай явна гэж бодож байгаа. Гэхдээ болоогүй байна, машин чинь цаашаа хурдалдаг шүү дээ” гэж хариулсан.

6

Тэд урын сангаасаа шилж тус бүрдээ 11-16 дуунаас бүрдсэн 12 цомогтой “Black box” гаргажээ. Мөн “Хурд” нэрийн гитар, футболк, гитарын болон бөмбөрийн цохиур, гар болон хүзүүний зүүлт гаргасан байна. Эдгээр зүйлийг 20 жилийн ойн тоглолтын үеэр фенүүд нь худалдан авах боломжтой аж.

6

Тэдний 20 жилийн хугацаанд бүтээж үзэгч, сонсогчиддоо хүргэсэн шилдэг дуунуудаас бүрдсэн тоглолт болоход гурван хоног үлдлээ.

66

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ha ha:
ene bold geed bichsen nuhur chin harin uneniig ni bichsen baih shig bna. bi hurd-iig gadaadaar mundag togloltuud hiideg yum baih gej bodoj bailaa.
2013-11-29
hotiin zaluu:
bi hotiin hun har bagaasaa l rock hugjim sonsoj hotiin soyoloor humuujsen hun. yahav 90 eed ond hurd bol unen tasarhai bailaa. ‘bulsh‘, ‘boltugai‘, ‘chono‘ geedl unen setgel uimruulsen duu olniig hiisen. gevch suuliin jiluuded ene hamtlag rock hamtlag gedeg neree aldsan. zohioliin duunii rock hamtlag bolson. suuliin jiluuded oligtoi hants ch duu gargaj chadaagui. deer ni hamgiin chadvarlag gutarchin narsar iig huuj yavuulsan. 20 jil gej yarij baigaa um bol narsar iig yagaad dursahaas aigaad baigaa um be shuanliin huudii ganbayar novshoo . . . odoo ene hemtlag aduu mal eh oron aav eej l duuldag bolson. rock bol massd zoriulsan urlag bish shuu dee. ter huduunii garuud ochij uzne biz dee
2013-11-26
мартагдсан дууль:
ийм хамтлаг нээрээ байдаг шүү дээ мартчихсан байна
2013-11-26
bold:
uu shal hudalaa ene mongoliin hamtlaguud oi bolhoor genet garaad irdeg ym tegeed heden tsaas hiij abaad suragvi bolon tegeed dahiad baij bgd heden jiliin oi geed garaad iren tiim l oigoo temdegleh gej bga ym bol ard tumendee unegvi toglon bizdee manai mongoliin hamtlaguud ch dee yaduudaa yaduu hurd haranga nomin talst kamerton geed mungugvi bolhooroo oi geed heden tsaas hiih gej garah ymdaa odoo bas *zone bas 11 jil -oi geluu toglon geed baisan ter odoo bolimoor ymaa yu hiisen gej tohloh gej bga ym boldoo uruvdmuurvymdaz tegeed dandaa huuchinii duugaa jaahan uurchluud duulaad manai mongoliin hamtlaguud jaahan ch gesen ii*ei dee tegeed bas aylan togloltoor gadruu yvlaa gej buun ym yrina nuguu togloldiin huurhii 20-30hvn vzen teriigee mongoldoo ochood shal hudlaa yrian huurhii
2013-11-26