"Тусгаар тогтнол" наадамд О.Цэнд-Аюуш түрүүллээ
Улс тунхагласны баярт зориулсан “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын шилгүүд тодорчээ. Энэхүү наадмын II шатанд А.Анхбаяр, Ж.Алтангэрэл, Д.Бүтээлч, З.Батхуяг, Д.Гомбосүрэн, С.Ууганбаяр, Т.Зөнбилэг , Д.Цогбадрах, Н.Отгонцэрэн, О.Цэнд-Аюуш, Б.Чулуунцэцэг, Г.Нэргүй, Б.Баттулга, Л.Торой, Э.Гантулга, Б.Энхтөр, М.Наранболд, Л.Ганзул, Г.Баяр, П.Нямлхагва, Г.Хашбаатар, Д.Ганхүрэл гэсэн 22 яруу найрагч шалгаран үлдээд байснаас О.Цэнд-Аюуш түрүүлж цом, өргөмжлөл, нэг сая төгрөгийн шагналын эзэн болсон байна. Харин удаах байрт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Б.Чулуунцэцэг, Б.Баттулга нар шалгарчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ