Улсын заан Ч.Санжаадамба дахин түрүүллээ

img

Улс тунхагласны  89 жилийн ой, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр,  улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх,  улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, А.Бямбажав, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

Анхдугаар Үндсэн хууль батлаж, Улс тунхагласны  89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд аваргуудаар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүллээ. Тэрээр ийнхүү тус барилдааны хоёрдахь түрүүгээ авсан бол Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Батзоригийн Батмөнх анх удаа  үзүүрлэлээ. Ч.Санжаадамба заан 2010 онд 128 бөхөөс цэргийн арслан цолтойгоор анх удаа түрүүлж байсан юм.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Monday компаний бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдсэн.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үлмэдэгч зөвхөн сонирхогч:
хэрвээ санжаадамба зөв явбал хэд ч түрүүлж магадгүй, бөхчүүдийн ярилцах нь: са-н цээжний бяр дэндүү , түүнээс биш мэх муутай гэнэ. хав барилдаанд бол алуулна , сэрвүү барьцнаас үзэх хэрэгтэй гэлцэх юм билээ. энэ нөхөр сайхан бөх болоосой гэж ерөөе
2013-11-27
zochin:
sanjaadamba bichig useg meddeggui ene ter ugiig sonsoj bsan, harin facebook-g ni harsan chin harin esregeeree shu, facebookee dajgui bsan hotlood yvdag zaluu bna lee, amjilt husey
2013-11-27
zaluu:
arhi tamhi hergelddgui boxchuudiin chimeg bolson zaluu daa.tehed barildaj chdhgui baij amnaasaa umhii arhi unertuulsen boh zaluuchuud hotoor duuren bh ym daa
2013-11-27
монгол залуу:
сайн бөх шүү удахгүй баянаа аварга шиг халхын дэвжээнд олон түрүүлсэн аварга болоорой санжаадамба гончигдамба дэмждэг шүү хол явна шүү санжаа
2013-11-27