Дэлхийн шилдгээр Месси тодров

2010 оны дэлхийн шилдгийг тодруулах үйл ажиллагаа швейцарийн цюрих хотод өчигдөр боллоо. Энэ жилээс эхлэн франс футбол сэтгүүлийн газраас тодруулдаг европын шилдэг болон ФИФА-гаас тодруулдаг дэлхийн шилдгийг нэгтгэж, алтан бөмбөг шагналыг олгохоор болсон. ФИФА-гаас эцсийн байдлаар нэр дэвшиж байгаа 3 хүнийг зарлахад Барселона багийн Л.Месси, А.Иньеста болон Шави шалгарч үлдсэн. Тиймээс каталоны багаас алтан бөмбөг шагналын эзэн тодрох нь олйгомжтой байсан бөгөөд гагцхүү испани тоглогч уу? Аргентин тоглогч уу? гэдэг нь анхаарал татаж байлаа. Ингээд санал хураалтын дүн гархад Месси 22,65 хувийн саналаар буюу 853 оноо авч дэлхийн шилдгээр 2 жил дарааллан тодорлоо. Месси 2010 онд 54 тоглолтонд оролцож 58 гоолыг оруулсан байна. Мөн тэрээр Ла лиг болон испаний супер цомд түрүүлсэн билээ.
Харин ДАШТ-нд шигшээ багийнхаа хамтаар шөвгийн 8-д үлдсэн юм. 2010 оны хамгийн үнэ цэнэтэй гоолыг оруулсан А.Иньеста 17,36 хувь буюу 674 оноогоор удаалсан бол Шави 16,48 хувь буюу 634 оноогоор 3-р байрт оржээ. Шилдэг дасгалжуулагчаар Интер Милан багийн хамтаар аваргуудын лиг болон Италийн Сери А лигт түрүүлсэн португал мэргэжилтэн Жозе Моуриньо шалгарсан байна. Тэрээр 35,92 хувьийн саналаар шилдэг дасгалжуулагч болсон юм. Харин испаний шигшээ багийн хөлбөмбөгийн шинэ түүхийг бичсэн испаний шигшээ багийн дасгалжуулагч Висенте дел Боске 33,08 хувийн саналаар удаалсан бол Пеп Гуардиола 8,45 хувийн саналаар 3-рт оржээ. Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр Бразилын шигшээ багийн довтлогч Марта тодорсон байна. Ингэснээр тэрээр 5 жил дарааллан дэлхийн шилдгээр нэрлэгдэж, түүхэн амжилтыг тогтоолоо. Харин 2010 оны бэлэгдлийн шигшээ багт хаалгачаар Икер Касильяс, хамгаалагчдаар Карлос Пуйоль, Жерар Пике, Луисо, Майкон хагас хамгаалагчдаар Шави, Иньеста, Уэсли Снайдер, Лионель Месси, довтлогчдоор Давид Вилья болон Кристиан Роналду нар нэрлэгджээ. Унгарын домогт хаалгач Пушкашын нэрэмжит шилдэг гоолын эзнээр Хамит Алтинтопын Казахстаны эсрэг хийсэн гоол тодорсон байна. Баваригийн хагас хамгаалагч маань евро 2012 урьдчилсан шатны Турк – Казахстаны тоглолтонд булангаас дамжуулсан бөмбөгийг шууд гуядаж цохин гоол оруулсан юм.
Б.Эрдэнэбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ